Үерт найман хүн амиа алдаж, 2360 гаруй айл үерт автжээ | News.MN

Үерт найман хүн амиа алдаж, 2360 гаруй айл үерт автжээ

Үерт найман хүн амиа алдаж, 2360 гаруй айл үерт автжээ

Үерт найман хүн амиа алдаж, 2360 гаруй айл үерт автжээ

Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас гол усны түвшин нэмэгдэх хандлагатай байна. Иймд амралт зугаалгын сар эхэлсэн энэ үед иргэд голын эргээр амарч зугаалахдаа сонор сэрэмжээ алдахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж буй. Тус газрын мэдээлснээр үерт найман хүн амь насаа алдсан байна. Тэдний зургаа нь насанд хүрсэн бол хоёр нь хүүхэд аж.

 Тодруулбал, энэ сарын 3-нд Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн Хавцгайтын ам гэдэг газарт дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас автомашинтай явж байсан таван хүн уруйн үерт нас баржээ.

Мөн олон тооны мал хорогдож, гэр, сууц үерт автсан байна. Тухайлбал, Төв аймгийн  Зуунмод суманд 209, Алтанбулаг суманд 200, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 53, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1971, нийт 2360 гаруй айл өрх,  13 нийтийн орон сууц үерт автжээ. Хүний амь нас, эд хөрөнгөнөөс гадна нийт 7000 орчим мал хорогдоод байна. Үүнийг задалбал, Төв аймгийн нутаг дэвсгэрт 5000, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 1000,  Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1100 орчим бог мал тус тус хорогдсон хохирол учирчээ.

ҮЕРИЙН ДАЛАН СЭТЭРЧЭЭ

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр /2020.07.06/ иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.

Хүчтэй аадар борооны улмаас Хөвсгөл аймагт үерийн далан сэтэрч нийт 53 айл өрхийн гэр, хашаа байшин үерийн усанд автсан байна. Аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Задгай, Элст багийн 33 дугаар гудамж, Эрчим багийн 31, 60, 54, 53, 50, 36, 2, 37, 5, 34, 43, 7, 28, 18, 19, 26, 38, 27, 16-р гудамж усанд автсан байна. Иймд аймгийн ЗДТГ болон иргэд хамтран 675 м3 шороо буулгаж, 4 км урт үерийн даланг сэргээжээ.

Үер усны ослоос гадна ой хээрийн түймэрч багагүй бүртгэгдсэн байна. Тодруулбал Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Монгол Улсын хилийн 708 дугаар тэмдэгт Амжийн-Ам гэдэг газар 0.5 га талбай түймэрт өртсөн бол аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн Дант гэдэг газарт 10 га талбай шатжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ard 2020-07-07 202.55.191.130

mal horogddog yum shuu uned hurgeed bailgui ard tumendee bolomjiin uneer mahlaad zartsgaa

Avatar

http://eng.the-liberty.com/2017/6928/ 2020-07-07 89.163.239.216

Англи хэлтэй хүүхдүүд уншина биздээ Майдар бурхан залхаар ингэж мөхдөг гэнээ. During the Yuan Dynasty, a Buddhist sect called the White Lotus Society initiated the Red Turban Rebellion. This religion was strongly influenced by Maitreya and believed that the world is constantly reformed according to the will of Maitreya to eventually become a utopia. This age also suffered a great number of natural disasters and famines, and the people were drawn to the White Lotus Society’s utopian vision. One

Avatar

Зочин 2020-07-07 66.181.161.55

Харин тэд энэ дэлхийг гал усны гашуун зовлонд унагаж, эцэс төгсгөлгүй дайн дажингаар дэлхийг боолчлох гэж байсныг зогсоосон. Тэдэнд чи боол нь л байсан бол тэдэнд таалагдах байлаа. Бурхан…

Avatar

Гүнбалай 2020-07-07 124.158.107.71

ӨӨРӨӨ 1 КМ-ЫН ЦААНА БАЙГАА ЮМЫГ ХАРЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ БУРХАНААР ИНГЭЖ БИТГИЙ ТОГЛОЖ ӨӨРТӨӨ ГАЙ ТАРИАЧ. ГУЙЖ БАЙНА ЧАМД БӨӨН ЗОВЛОН БОЛНО. ЮУН ӨӨРТӨӨ ХАЙРГҮЙ ЮМ БЭ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж