НҮБ: Байгаль сүйтгэхийн хэрээр олон тахал дэгдэх аюултай

Хуучирсан мэдээ: 2020.07.07-нд нийтлэгдсэн

COVID-19

НҮБ: Байгаль сүйтгэхийн хэрээр олон тахал дэгдэх аюултай

НҮБ: Байгаль сүйтгэхийн хэрээр олон тахал дэгдэх аюултай

Амьтны гаралтай буюу амьтнаас хүнд, цаашлаад хүнээс хүнд халдах чадвартай вирусийн тоо сүүлийн үед улам олон болж байна. Байгаль орчноо хамгаалах дорвитой арга хэмжээ авахгүй бол энэ байдал цаашдаа ч үргэлжилж, дахин өөр тахлууд дэгдэх ч аюултай хэмээн НҮБ-ын мэргэжилтнүүд анхааруулжээ. Тэдний үзэж буйгаар Covid-19 тэргүүтэй өвчнүүд амьтны олон янз протейн, байгальд ээлгүй хөдөө аж ахуйн үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан хүчирхэгжиж байгаа аж. Мөн баримтаас үзэхэд хар тахлаас өмнө ч амьтны гаралтай халдварт өвчнөөр жилд хоёр сая орчим хүн нас бардаг байжээ.

Түүнээс гадна коронавирусийн цар тахлаас болж дэлхийн эдийн засаг хоёр жилийн турш хямарч, 9 их наяд ам.доллараар хохирох төлөвтэй байна.

Эбола, Өрнө Нилийн вирус, САРС гэх мэт өвчнүүд ч гэсэн анх амьтнаас хүнд халдварлаж үүссэн өвчнүүдийн тод жишээ юм. Гэвч эдгээр өвчнүүд хүнээс хүнд халдах нь байгалийн бус үзэгдэл гэнэ. Тухайлбал НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр, олон улсын мал аж ахуй судалгааны хүрээлэнгээс гаргасан тайланд дурдсанаар байгаль орчны доройтол, тэр дундаа бэлчээрийн доройтол, ан агнуур, газрын баялагийг их хэмжээгээр олборлох зэрэг нь уур амьсгалын өөрчлөлтөд ихээр нөлөөлж, улмаар хүн, амьтны харилцаанд тодорхой хэмжээний өөрчлөлт орсон аж.

“Өнгөрсөн зуунд коронавирусийн төрлийн дор хаяж зургаан вирус өвчин болон дэгдсэн. Тэр дундаа Covid-19 гарч ирэхээс өмнөх хорин жилд дэгдсэн амьтны гаралтай өвчнүүд дэлхийн эдийн засагт 100 тэрбум ам.долларын хохирол учруулсан. Мөн бага болон дунд орлоготой өрхүүдээс жил бүр боом, үхрийн сүрьеэ, галзуу гэх мэт өвчнөөр хоёр сая орчим хүн нас бардаг. Эдгээр нь тухайн орны мал аж ахуй, зэрлэг байгальтай харьцах харьцааг бүтцээр нь хөгжүүлэх шаардлагатай болсонтой шууд холбоотой. Жишээлбэл сүүлийн 50 жилд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 260 хувиар өссөн байна. Бид өөрсдийн төлөө хөдөө аж ахуй, эдлэн газраа томруулсаар зэрлэг байгальд зай үлдээсэнгүй. Далан, үйлдвэр, ферм зэрэг газрууд халдварт өвчний 25 хувьтай шууд холбогддог. Түүнээс гадна аялал жуулчлал, тээвэр, хүнсний экспорт, импорт зэрэг хүчин зүйлсэд хил хамаардаггүй” хэмээн НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн ерөнхий нарийн бичгийн дарга Ингер Андерсен ярьжээ.

Түүнчлэн тус тайлангаар НҮБ олон улсын засгийн газруудад ирээдүйн болзошгүй тахлын аюулуудаас сэргийлэхийн тулд газрыг зөв, зохистой ашиглах, ногоон байгууламжыг ихэсгэх, байгаль орчны шинжлэх ухаанч судалгаа, шинжилгээнд хөрөнгө оруулах зэрэг стратег боловсруулан ажиллахыг уриалж байгаа юм.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж