Covid-19: АНУ-д халдвар авагсдын тоо 3 саяд хүрэв

Хуучирсан мэдээ: 2020.07.07-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: АНУ-д халдвар авагсдын тоо 3 саяд хүрэв

Covid-19: АНУ-д халдвар авагсдын тоо 3 саяд хүрэв

Дэлхий даяар сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 171,508 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 11,7 саяд хүрсэн бол нас барагсдын тоо хоногт 3,583-аар нэмэгдэж 540,137 болсон байна. Харин эдгэрсэн хүний тоо 6,6 байгаа ба халдварын идэвхтэй тохиолдлын тоо 4,5 сая байна. Идэвхтэй байгаа халдварын 99 хувь нь хөнгөн болон дунд зэргийн шинж тэмдэгтэй байгаа бол нэг хувь нь биеийн байдал хүнд, маш хүнд нөхцөлд байгаа гэнэ.

Үүнээс АНУ-д хоногт хамгийн их буюу 50,5 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэнээр тус улсад халдвар авсан хүний тоо гурван сая давжээ. Мөн Халдварын тархалтыг тогтоон барьж чадсан гэгдэж буй Өмнөд Солонгос, Япон улсуудад сүүлийн дөрүүдэд халдвар эргэн сэргэх шинж ажиглагдаж эхэлжээ.

Түүнчлэн Өмнөд Африк улс халдвар авагсдын тоо 200 мянга давсан 15 дахь орон болсон бол Катар улс 100 мянга давсан халдварын тохиолдол бүртгэгдсэн орнуудын эгнээнд шинээр бичигдэж байна. Арван мянгаас олон хүн нас барсан нийт 11 улс байгаа бол эдгэрсэн хүний тоо 200 мянга давсан зургаан улс байгаа гэж статистик мэдээнд дурджээ. Мөн дээрх тоон мэдээллүүдийг дүгнэж үзвэл дэлхий даяар нэг сая хүн тутмын 1,505 нь коронавирусийн халдвар авсан, үүнээс 69 нь уг өвчний улмаас хорвоог орхиж байна.

Коронавирусийн халдварын тохиолдлын тоогоор тэргүүлж буй 10 улсын мэдээлэл 2020.07.07-ны 10.00 цагийн байдлаар: 

Эх сурвалж: Worldometers

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж