Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүтэц, сайд нарынхаа томилгоог хийж буй энэ өдрүүдэд Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс дөрвөн ч сайдын суудал “авахаар” тохироо хийж байгаа хэмээн улс төрийн хүрээнд яригдаж болсон. Харин өчигдөр /2020.07.06/ Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх зуур Ерөнхийлөгч өөрийн санал, хүсэлтээ илэрхийлэв. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайдаас 2020 оны долдугаар 2-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай зөвшилцөх санал, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй Монгол Улсын Ерөнхийлөгч танилцаж, дөрвөн зүйл бүхий зөвшилцөх санал хүргүүлжээ.
Ингэхдээ хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг Шадар сайдын эрхлэх хүрээнд хамруулах санал гаргажээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн оруулж ирснээр бол хөгжлийн бодлого, төлөвлөлт нь ЗГХЭГ-ын даргын эрхлэх асуудалд багтаж буй. Мөн хоёр яамыг нэгтгэх санал ирүүлсэн, тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг Эрчим хүчний яамтай нэгтгэн Эрдэс баялаг, эрчим хүчний яам болгон ерөнхий чиг үүргийн яам болгох гэжээ. Одоогийн бүтцэд энэ хоёр яам нь тус тусдаа бөгөөд чиглэлийн яаманд харьяалагдаж буй. Түүнээс гадна Ерөнхийлөгч Барилга хот байгуулалтын яамыг Зам тээврийн хөгжлийн яамтай нэгтгэж, Дэд бүтцийн яам болгож чиглэлийн яам байгуулахыг сануулжээ. Одоогийн нөхцөлд мөн л дээрх хоёр яам хоёулаа тусдаа чиглэлийн яамд юм.
Олон нийтийн шүүмжлэлд хамгийн их өртсөн Ерөнхийлөгчийн санал бол Хууль зүй, дотоод хэрсгийн яамыг ерөнхий чиг үүргийн яам, Дотоод хэргийн яам болгон хоёр салгах санал.
Одоогийн үйлчилж буй хуулиар Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өөрөө бүрдүүлэх зохицуулалттай. Тиймээс Ерөнхийлөгчийн санал эрх баригчдын дэмжлэг авна гэдэг юу л бол. Мэдээж Ерөнхийлөгчийн саналыг харгалзан үзэж, Ерөнхий сайд хүсвэл яамдын бүтцэд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн хүслийг биелүүлж болно. Гэхдээ эрх баригч намын дарга У.Хүрэлсүх “Засгийн газар тогтвортой ажиллаж, хийх ёстой ажлуудаа хийгээд яв, шинээр энэ тэнд яам байгуулаад байх хэрэггүй гэж ард түмэн сонголтоо хийсэн. Бид нэг Засгийн газар байгуулах гэж өчнөөн сандал ширээ, бланк үйлдвэрлээд бөөн юм болдгийг та нар бүгд мэднэ. Тийм учраас Засгийн газраа тогтвортой ажиллуулж, ажил хариуцсан хүмүүс нь хэвийн ажлаа цааш нь явуулаг” гэдэг үгийг чуулганы индрээс хэлсэн нь учиртай. Ард түмэн, сонгогчид ирэх дөрвөн жил төр тогтвортой байх, хариуцлагатай байлгахын тулд МАН-д үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ итгэлийг алдахгүй байх, төрөө тогтвортой байлгахын тулд ийн бүтэц оруулж ирж байгаагаа тэрбээр удаа дараа тодотгож буй.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛ:
- Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулах,
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн “Эрдэс баялаг, эрчим хүчний яам” гэсэн ерөнхий чиг үүргийн яамыг байгуулах,
- Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яамыг нэгтгэн “Дэд бүтцийн яам” гэсэн чиглэлийн яамыг байгуулах,
- Хууль зүй, дотоод хэргийн яамыг ерөнхий чиг үүргийн Хууль зүйн яам, чиглэлийн Дотоод хэргийн яам болгон салгаж зохион байгуулах зэрэг зөвшилцөх санал хүргүүлж, судлан үзэхийг хүсэв.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өнөөдөр УИХ-аар батална. Тиймээс Ерөнхийлөгчийн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах хүслийг хүндэтгэн сонсохоос цаашгүй л болов уу. Хуулиараа ч, Ерөнхий сайдын илэрхийлсэн байр сууриас ч тэгж харагдана. Харин сайд нарын томилгооны асуудал бол өөр байхыг үгүйсгэхгүй, ялангуяа Ерөнхийлөгчийн "хүмүүсийг" сайдаар томилох магадлал өндөр.
Ш.ЧИМЭГ
Эрка 2020-07-07 202.9.46.208
Уу нь зов бнаа еронхийлогчийн 6 яам нэгтгэж 3 болгох тийм бсан болж л бсан
Яринпил 2020-07-07 192.82.78.153
Монгол улс парламентын засаглалтай. Засгийн газрын бие даасан ажиллагаанд ерөнхийлөгч хөндлөнгөөс оролцох ёсгүй.. Хуулиараа Засгийн газар, түүний гишүүд ерөнхийлөгчийн өмнө үүрэг хариуцлага хүлээхгүй. Тиймээс ерөнхийлөгч рамандаа яажигнах учиртай
Зочин 2020-07-07 43.250.126.130
Женко засаг төрийн ажилд хэтэрхий их оролцож байна. Хэлж байгаа үг үйлдэл, санал зөвшилцөл чинь зөвхөн өөрийн ашгийнн төлөө. Зөвхөн өөрийн танил талаа улсын эрх мэдэл бүхий албан тушаалд томилуулах гэж бантан гацаа хийдгээ боль.
Зочин 2020-07-07 43.250.126.130
Боловсролгүй ерөнхийлөгч засгийн ажил руу хэтэрхий их оролцож байна. Одоо байтлаа бүр өөрийн хамааралтай хүмүүсээ сайд нарын дотор шургуулна. Хууль зөрчсөн үг үылдлээ хэзээ болих вэ Ерөнхийлөгчөө энэ улс чинь хаант засагтай улс биш.
Zochin 2020-07-07 202.126.88.145
Nogoo neg yurunkhii said ni saiduudaa tomildog erhtei bolno gesen yasan be.Yurunkhiilogch l oroltsood shahaaanii humuusee saidad shurguulaad bga yum bish uu
зочин 2020-07-07 202.179.27.81
бид ер нь ямар хүнээр ерөнхийлөгч тавьчихсийн бол оо, гаргаж байгаа санаа бүр нь улсын эрх ашгийн эсрэг, амлалтууд ч таг. Өөрийгөө л бөөцийлөөд байхийн. Наадмаар далимдуулж өөрийн мэдлийн амралтын цогцолборыг улсын хөрөнгөөр тохижуулчлаа. Бас тэр Соёлын сайд гэж томилсон нөхөр ямар үзэлтэй, хэний эрх ашгийг хамгаалсан хүн бэ, эсвэл мөнгөний төлөө эх рхнрр худалдахаас сийхгүй нөхөр үү Мэдэхгүйм даа, ЕӨК-д эргэлзээд эхэлсээн.
Irgen 2020-07-07 202.126.89.112
atsaaraa zuvshiltsdiin
иргэн 2020-07-07 66.181.161.118
Eрѳнхийлѳгч ард түмний сонголтыг хүндэтгэн ажлыг нь хийлгэ хуулиар олгосон эрхэд нь халдсаны хэрэггүй бизээ
Зочин 2020-07-07 202.21.108.14
Харанхуй боловсролгүй л******д монголыг сөнөөлөө
Туяа 2020-07-07 202.126.89.172
Хууль зүйн сайдад туршлгатай хүн.Ж.Сүхбаатар болох бол зүгээрдээ.
Зочин 2020-07-07 45.132.227.215
Shunaliin tulam sumiyagaa avaad z**l. Bolovsrokgui orkuud idej uukhaa l medne
Зочин 2020-07-07 194.5.48.57
Teneg bokchuudiig said bolgoj tenegtevee
Зочин 2020-07-07 202.126.89.173
х****л идсэн физдакууд.Хүүк энэ оюука нямбаатар бүгд хоосон толгойлсон хийрхэгч малууд.Бүгд үхэж далдраасай.Улсаа хорлосон гацаасан гутаасан малууд.
ХУУЛЬЧ 2020-07-07 192.82.64.190
ХЗДХЯ БИШ ХҮҮЛЬ ЗҮЙН ЯАМ БОЛНО ГЭХЭЭР ХӨЛГҮЙ ТОЛГОЙГҮЙ ,,,,ЗӨВХӨН ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛДАГ ЯАМ БОЛГООД ХЭРЭГҮЙ,,,,,,, 1993 ОНООС ЭХЭЛСЭН АРДЧИЛСАН НАМЫН ӨВЧИН ТУУСАХГҮЙ ЮМ БАЙНА ,,,,,,,БИТГИЙ ГАДНЫ ХЭЛ СОЕЛООР ЯАМЫГ БААСТ ,,,,,МОНГОЛД 1911 ОНООС ГАРАЛ ҮҮСЭЛТЭЙ ЧИГ БОДЛОГО НЬ ТОДОРХОЙ ШҮҮХ ЯАМ ШҮҮ ,,,БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ,5 ЯАМНЫ НЭГИЙГ БИТГИЙ ИНГЭЖ ДОРОМЖИЛ ,,,,,,,,,
Зочин 2020-07-07 43.228.131.151
Manai Erunhiilugchiig HAANAHIIN GAZARAAS,
YAMAR ULS TURIIN HVCHIN, HEN GEDEG HVN, YAMAR ERH ASHIG iim hachin hachin sanal shiidver garguulaad baigaag niigmeeree neg eregtsvvlen tungaatsgaayaa !!
Зочин 2020-07-07 103.229.123.130
Монгол улсын ерөнхийлөгч гэхэд биш л юм шиг. Тавьж буй санал, асуудал бүрийн ард хувийн сонирхол.
Зочин 2020-07-07 202.9.46.215
Ерөнхийлөгч сонгуулийн үр дүнг шууд хүлээн зөвшөөрсөн нь учиртай ! Шинэ засгийн газарт өөрийн фракцын 4 хүнээ байршуулах, бас бус юм тохирох байсантай л холбоотой ! Женко ч холын бодолтой, ухаатай л хүн ! Гагцхүү ухаан нь Монгол улсын хөгжил цэцэглэлийн тусын тулд л байгаасай !
Монголын ард түмэн 2020-07-07 66.181.189.131
Хүрэлсүх минь, наад шуналын дэвнүүдээ төрөөс хол байлга!!!! Х. Баттулга, Д. Сумьяабазар, Д, Дагвадорж, З. Энхболд, Н. Энхболд, Энхтүвшин, Нямдорж ….. Гээд л одоо зайлах цаг нь болсон шүү!!!!
Зочин 2020-07-07 173.239.197.154
Munag bokhchuud Mongoliig udirdakhgui shuu. Ter sumyabazriigaa avaad zailarai
Зочин 2020-07-07 64.119.27.130
Oims n gozolzoh tsag irnee gauigui
dash 2020-07-07 202.179.24.36
zika virus arai said bolno geed guij yavaa yum bish biz
зочин 2020-07-07 66.181.161.24
Сумьяабазар бол Асагийн ах, Аса Женкогийн 1-р зөвлөх, учиртай ашиг сонирхол байна. Барилга, зам тээвэр 2 бол тэс өөр том салбарууд шүү дээ. Хүрэлсүх зөв шийдсэн байна.
Зочин 2020-07-07 178.128.118.217
шеенк маань одоо ДО яамаа байгуулаад нядо-доо бэлэг барих нь уу
Зочин 2020-07-07 66.181.176.99
ЖОНХУУ ОДОО ЗИКАГИЙНХАА АРААС МОНГОЛЫН УЛС ТӨРӨӨС ЗАЙЛ!
иргэн 2020-07-07 66.181.161.118
үнэн хэллээ
Иргэн 2020-07-07 64.119.23.23
Энэ нөхдүүдийн шуналд хэмжээ хязгаар гэж байна уу. Хэдэн үедээ идэж барахгүй хөрөнгөтэй байж
Зочин 2020-07-07 64.119.22.198
Хамгийн гол нь УУХҮЯ ЭХЯ 2-ЫГ НЭГТГЭЖ САЙДААР НЬ СУМЪЯАБАЗАРЫГ ТАВИХААР ЗОРЬЖ БАЙНА. 3-Р ЦАХИЛГААН СТАНЦЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭТ ӨНДӨР ҮНЭЭР 380. САЯ $ ЫН ИЛҮҮ ӨРТГӨӨР ОРОСУУДААР ХИЙЛГЭХ ГЭЖ ЗҮТГЭЛ НЬ ҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ