Шүхэрчин залуугийн “VIP” нислэг олныг гайхшруулав

Хуучирсан мэдээ: 2020.07.07-нд нийтлэгдсэн

Шүхэрчин залуугийн “VIP” нислэг олныг гайхшруулав

Шүхэрчин залуугийн “VIP” нислэг олныг гайхшруулав

Та шүхрээр нисч үзсэн үү? Хэрэв үзсэн бол зөөлөн буйдан дээр тухлаад зурагт үзэнгээ нисч байна гээд төсөөлөөд үздээ. Хасан Кавал бол 29 настай Туркийн мэргэжлийн шүхэрчин. Түүний саяхан хийсэн сонирхолтой нислэг экстрем спорт сонирхогчдын анхаарлыг ихэд татжээ.

Өөрийн “галзуу” санаануудынхаа нэгийг бодит болгохоор төлөвлөсөн Хасан энэ сарын сарын 2-нд Туркийн баруун өмнөд хэсэгт байрлах Мугла мужийн Фетийе дүүргийн Ольдениз орчмоос нисэхдээ шүхрэндээ зурагт, буйдан зэргийг нэмэлтээр бэхэлжээ.

Хэн бүхний зориглоод байдаггүй шүхрээр нисэхдээ тэр яг л гэртээ байгаа мэт  буйдан дээрээ тухлан алдарт “Том Жерри хоёр” хүүхэлдэйг үзэн нисч буй түүнийг бичлэгийг үзсэн хэн бүхний эрүү мултрах шахсан нь ойлгомжтой. Мэдээж тэр нислэгээ амжилттай дуусгасан ба өөрийн “VIP” нислэгийнхээ зураг, бичлэгийг цахим сүлжээндээ хуваалцжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж