АНУ хувиа хичээсэн зангаасаа болж ЕХ-ний хилийн хоригт оров

Хуучирсан мэдээ: 2020.07.07-нд нийтлэгдсэн

АНУ хувиа хичээсэн зангаасаа болж ЕХ-ний хилийн хоригт оров

АНУ хувиа хичээсэн зангаасаа болж ЕХ-ний хилийн хоригт оров

Европын Холбоо (ЕХ) өнгөрөгч лхагва гаригт /2020.07.01/ “COVID-19” өвчний халдварын тархалтын түвшин багатай 14 улсад хилээ дахин нээх шийдвэр гаргасан билээ. Гэтэл ЕХ-ны хамгийн том түнш АНУ энэ жагсаалтад багтаагүй нь олны анхаарлыг татсан юм. Уг жагсаалтад Алжир, Австрали, Канад, Гүрж, Япон, Монтенегро, Марокко, Шинэ Зеланд, Руанда, Серби, Өмнөд Солонгос, Тайланд, Тунис болон Уругвай зэрэг улсууд багтсан бөгөөд жагсаалтыг цаашдаа хоёр долоо хоног тутамд улс орнуудын цар тахлын нөхцөл байдал дээр үндэслэн шинэчилж байх ажээ.

Харин Хятад улсын хувьд тус улс нь ЕХ-ны улс орнуудын иргэдэд нэвтрэх боломж олгосон тохиолдолд л харилцан хилээ нээнэ гэж мэдэгдсэн нь ЕХ Хятадын цар тахлын эсрэг сайн тэмцсэнийг хүлээн зөвшөөрч буйг илтгэж байна. Түүнчлэн Хятад улс бол ЕХ-ны орнуудын хувьд орлогын маш том эх үүсвэр, хоёр дахь том худалдааны түнш учир тэд Хятадтай харилцан хилээ нээхийг эрмэлзэж буй нь лавтай.

Ийнхүү ЕХ Америкчуудад хилийн хоригоо сунгасан нь тус улсын коронавируст цар тахлын эсрэг хяналт, үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгааг илтгэж буй явдал юм.

Сонгуульд дахин ялалт байгуулахын тулд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цар тахал намжаагүй байхад нийгмийн амьдралыг дахин хэвийн үргэлжлүүлэхийг шаардсан нь халдварт өвчнийг илүү их тархахад хүргэж байна гэж ЕХ дүгнэжээ. Одоогийн байдлаар ихэнх улс орнуудад шинээр илрэх халдварын тохиолдлын тоо тогтворжиж эхэлж байхад АНУ-д эсрэгээрээ өдөрт 50 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Хэрэв ЕХ нь АНУ-д хилээ нээчихвэл энэ чинээгээрээ европчуудын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учрах болно.

Түүнчлэн ЕХ-ны дээрх шийдвэр нь АНУ-д үл итгэх байдлыг шууд харуулж байгаа юм. АНУ-ын эрх баригчид “Америк нэгдүгээрт” гэх уриан дор бодлогоо хэрэгжүүлж, өөрсдийгөө ямар ч үед “хамгийн мундаг” нь гэж цээжээ дэлдэж, холбоотнуудынхаа эрх ашгийг золиосолж байдагт нь ЕХ эгдүүцсэн бололтой.

Мэдээж ЕХ-ны уг шийдвэр дэлхий дахинд унаад буй АНУ-ын нэр хүндийг дахин унагасан шийдвэр болсон.

Цар тахал газар авч эхлэхэд АНУ-ын хувиа хичээсэн байдал улам тодорсоор байсан. Холбоотнуудынхаа худалдаж авсан амны хаалтыг замаас нь үнэ цохин худалдан авч, “орчин үеийн далайн дээрэмчид” гэх хоч зүүсэн. Ердөө амны хаалт дээр л тэд хэн гэдгээ харуулсан. Цаашлаад тус улс нь цар тахлын эсрэг маш тааруухан ажиллаж байгаа нь АНУ аливаа хямралыг шийдвэрлэх чадвартай эсэхэд эргэлзэхэд хүргэж байна.

Нэмж дурдахад, Брюссель хэд хэдэн шалтгааны улмаас Вашингтоос салж байна. ЕХ нь олон талт хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгдөг. Гэсэн хэдий ч Трампын засаг захиргаа олон талт хамтын ажиллагааны байгууллагуудаас зайгаа барьж, нэг талт “би төвт” бодлого баримталж буй нь ЕХ болон АНУ цаашид нэг замаар алхахад “хэцүү” болгож байна. Тухайлбал, Трампын Засаг захиргаа гарснаас хойш АНУ нь Парисын цаг уурын гэрээ, ЮНЕСКО, ДЭМБ-аас нүүрээ буруулснаас гадна ЕХ-ны эсрэг худалдааны дайныг эхлүүлсэн зэрэг алхамууд нь Брюсселийн урмыг хугалсан. Ерөнхийдөө цар тахал эхэлснээс хойшхи АНУ-ын хийсэн алхам бүр нь тус улс бүс нутгийн болон дэлхий нийтийн засаглалыг тодорхойлж, удирдах чадвартай эсэхэд эргэлзээ төрүүлэх болсон юм.

Эх сурвалж: GLOBAL TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж