Хотоо үерт автуулсаар байх уу Ерөнхий менежер ээ? | News.MN

Хотоо үерт автуулсаар байх уу Ерөнхий менежер ээ?

Хотоо үерт автуулсаар байх уу Ерөнхий менежер ээ?

Хотоо үерт автуулсаар байх уу Ерөнхий менежер ээ?

Өнгөрсөн Баасан гаригт орсон түр зуурын борооны дараа нийслэлийн автозам дээгүүр борооны ус гол мэт урсав. Түүнээс хойш хоёр ч удаа энэ байдал давтагдаад байна. Хэдийгээр нийслэлд 190 орчим километр ус зайлуулах хоолой байдаг гэдэг ч тэр нь хангалтгүй байдаг нь бороо орох бүрд илэрдэг. Гэхдээ өнгөрсөн Баасан гаригт хотын төв хэсгээр орсон түр зуурын борооноор онцгой их ус хуримтлагдаж, нийслэлийн төв хэсгийг үерт автуулсан нь олон хүнийг гайхшруулав.

Үүний шалтгааныг мэргэжилтнүүд илрүүлжээ. Шалтгаан нь, Хонхтой цэцэрлэгт хүрээлэн дэх 3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй усан оргилуурын шугамыг тавихдаа ус зайлуулах шугамыг дайруулснаас үүдсэн байжээ.

Үүнийг Баасан гаригт орсон борооны дараа илрүүлснээ Улаанбаатар хотын ерөнхий менежер өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн ч удалгүй устгасан юм. Тэрбээр Ням гаригийн 14.30 цагт өөрийн цахим хуудаснаа “Хонхтой цэцэрлэгийн усан оргилуурыг Хот тохижилтын газраас байгуулах явцад газар доогуур шугам хоолой сүвлэж буудахдаа Геодези, усны барилга байгууламжийн газрын (ГУББ) ус зайлуулах ф500-гийн шугамыг дайрсан нь сая орсон аадар борооны үеэр илэрч, шуурхай арга хэмжээ авч байна. Ус сувгийн удирдах газар, ГУББГ-ын шуурхай бригадууд хоёр өдрийн туршид ажиллаж давхар худаг хийх замаар хальж буй усыг татуулах арга хэмжээ авлаа” гэж нийтэлсэн байсан юм. Гэвч олон нийтийн шүүмжлэлээс болсон уу, удалгүй энэ мэдээллээ устгажээ.

Дээрх асуудлыг чухам хэрхэн шийдвэрлэснийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрөөс тодруулахад “Надад тэрэнд хариулах цаг зав алга” гэхээс өөр тайлбар өгөөгүй юм. Хэдийгээр худаг гаргаж ус зайлуулах хоолойн асуудлыг шийдсэн гэж байгаа ч өчигдөр /2020.7.6/ орсон борооны дараа мөн л автозам дээгүүр борооны ус гол мэт урсч, асуудал хэрхэн шийдэгдсэнийг илтгэв.

Энэ долоо хоногт нутгийн ихэнх хэсгээ бороо орно. Тухайлбал, энэ сарын 8-нд нутгийн хойд хагаст дуу цахилгаантай аадар бороо, 9-нд баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд  говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Ус зайлуулах хоолойн асуудлыг шийдэхгүй л бол үер ус нийслэлийн иргэдийг өлхөн залгина. Улаанбаатар хот нь дөрвөн уулаар хүрээлэгдсэн үерийн эрсдэлтэй бүсэд тооцогддог. Тиймээс үерийн аюулаас урьдчилан сэргийлж суваг, шуудуу, далангаа сайн барих хэрэгтэй хэмээн ярьдаг ч өнөөдрийг хүртэл энэ асуудлыг шийдэж чадаагүй л байна. Шийдсэн цөөн хэдэн шуудууг нь мэргэжлийн бус хүмүүсийн буруутай үйлдлээс болж дээрх байдлаар эвдэн сүйтгээд баймааргүй байна Улаанбаатар хотын ерөнхий менежерээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-07 66.181.161.27

улсын мөнгө уйлдаггүй ээ гэж

Avatar

Иргэн 2020-07-07 202.131.240.218

Мэдээний зургийг харахаар яг ажил хийж байгаа нь 3 хүн, бусад нь ажил хийж байгаа хүнээсээ олон тойрсон бүдүүн дарга нар ха ха.

Avatar

Зочин 2020-07-07 202.126.88.209

Усан оргилуур барьж сонгуулийнхаа мөнгийг босгосон С.Амарсайханаар төлүүл!Харав уу, МАН-ыг сонгосон оркууд аа? та нарын нөгөө магтаад байсан МАН-ын үнэн нүүр царай энэ байна.

Avatar

Зочин 2020-07-07 202.131.247.75

Хотын менежер гэж энэ авилгачин өвгөнийг солиочээ! Өөрт хамааралтай асуултаас дандаа ингэж бултана.

Avatar

zochin 2020-07-07 202.179.27.219

ajliin chariuuchlaga gej mongold bnuu, neg ich turgen barisan usan orgiluur boon zovlon.

Avatar

Л.ЛХАГВА 2020-07-07 202.9.47.31

БАГУУЛЖ ЭХЭЛСЭН ЦАГААСАА 4 УУЛЫН ДУНДАХ ХОТГОРТ ГЕОМОРФОЛОГИЙН ГҮН СУДАЛГААГҮЙ БАЙГУУЛСАН БОЛОХООР ЗАЛРУУЛАХАД НЭН ИХ ЗАРДАЛ ШААРДАГДАНА.

Avatar

Зочин 2020-07-07 66.181.161.104

Гарсан зардлыг нь хотын даргаар тулуулж ниитэд мэдээлэх хэрэгтэй

Avatar

Иргэн 2020-07-07 10.41.1.16

Хот тохижилтынхон эвдсэн байсныг нь олж зассан байгаан биш үү. Яахаараа тэрний хариуцлагыг зассан хүнээс нь асуудаг юм. Тэр эвдсэн Бямбадоржийг олж асуугаач. Замаа ус зайлуулах шугамгүй төлөвлөдөг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Хяналт тавьдаг Хөрөнгө оруулалтын газар гээд хариуцсан байгууллагууд байдаг юм даа сэтгүүлчээ.

Avatar

ОНОМ 2020-07-07 119.40.98.106

Гүээ мөн юу ч хэлэхэвдээ… даанч дээ. хотын дарга л чичрээд байсан. эндээс л сонгуулийн зардлаа босгоолдоо.

Avatar

irged 2020-07-07 202.131.225.150

Zam yriad hun hugjuugui gsen zam yriad zamaa shidej chadahgui ongorson bna shuu hotiin umnuh dargaaa

Avatar

Od 2020-07-07 182.160.33.87

Hairan mongo chadahgui ym bol zugeer baisan ymiig ingej suitgeh ymar shaardlaga baigaa ym boloo? Ideh ideh bas dahin idehq

Avatar

Зочин 2020-07-07 98.234.112.193

Улаанбаатар Утаанбаатар болсон одоо Үербаатар, Усанбаатар болох ньдээ. Ажлыг ингэж л нүглийн нүдийг гурилаар хуурч хийдэг хүмүүс шүүдээ. Хэзээ хөгжинөө энэ монгол улс, арай л дэндүү байнаа

Avatar

Зочин 2020-07-07 103.68.107.106

Ene Gantumur bolon tuuniig toiron hureelsen heden avilgachdiig zailuulaachee. Injeneriin baiguulamjiin heltsiin darga bolon mergejiltenuud gej heden avilgachin bdag shuu. Zailuulsan ni deerdeee

Avatar

Зочин 2020-07-07 202.131.245.226

арай ч дээ даанч дээ

Avatar

Зочин 2020-07-07 203.91.115.55

Маш мэргэн, бүр снайпер шиг бууджээ, ха ха ха. Монгол улсын мэргэжлийн салбар нь шүү. Зургийг нь хадгалаад аваарай. Мэдэгдэж буй нь л энэ. Мэдэгдэхгүй хэчнээн булай юм нуугдаж түүний балгаар иргэд хохирч байдгийг илчилвэл далай л болох байх.

Avatar

Иргэн 2020-07-07 66.181.161.9

Поп дарга дэвшээд УИХ ын гишүүн бүр Шадар сайд болох гэж явна бид ийм л популистуудыг дээш нь дэвшүүлээд бх юм уг нь хариуцлага тооцож хохиролыг попоор төлүүлэх бсан

Avatar

Зочин 2020-07-07 203.91.115.55

Сайхан онигоо болжээ. Орчин цагийн монголын төрийн апарат хэрхэн ажилладагийг харуулсан супер онигоо. Мэргэжлийн байгууллага нь ингэж ажиллаж байна. Ядаж зөрүүлчихгүй заавал дундуур нь дайрдаг нь ч юу билээ. Төрийн апарат, мэргэжлийн байгууллагуудаар дүүрэн хөндлөн хэлт, Увс, Ховдын зангиатай хоньчнуудаар дүүрчихсэний балаг л энэ байх даа.

Avatar

зочин 2020-07-07 202.21.100.210

Нийслэлчүүд хариуцлага хүлээнэ. Сонголтоо буруу хийсэн учраас…………..

Avatar

GOL N 2020-07-07 76.120.135.96

USAN ORGILUUR BARIJ SURAH HEREGTEI YUM BNA
TUUNIIG BARIHAD GAZAR DOOGUURH BAIGUULAMJ DED BUTSIIN SHUGAM METIIG OLJ HAAGUUR YAJ YAVAH TALAAR GAZRUUD UULZAJ TOHIRDOG YUM

Avatar

Зочин 2020-07-07 64.119.22.198

С.Амарсайхан л***р аа энэ хохиролыг 100 хувь барагдуул Одоо жаахан ил тод хариуцлага хүлээж сур Бид ямар социализи коммунизмын үед амьларсан биш

Avatar

Зочин 2020-07-07 202.21.120.187

Одоо тэгээд энэ олон хохирлын төлөө хэн хариуцлага хүлээх үү?

Avatar

Зочин 2020-07-07 202.55.188.82

Улсын мөнгө байдаггүй, татвар төлөгчдийн мөнгө л байдаг. Буруутай этгээдүүд хариуцлага хүлээх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж