Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2016.01.10-нд нийтлэгдсэн

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ өндөрлөлөө

-Жүдогийн УАШТ-ий эрэгтэй 60 кг-д томоохон өрсөлдөөн өрнөлөө. Энэ жинд залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар одтой барилдаж, дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нарыг ялж, анх удаа улсын аваргад түрүүлсэн-

Жүдо бөхийн энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Орхон аймаг байгуулагдсаны 40 жилийн ой, Ази тивийн анхны аварга, Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын зуны олимпиос медаль хүртсний 20 жилийн ойд зориулан тус аймагт энэ сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Эрэгтэйчүүдийн 39 дэх, эмэгтэйчүүдийн 24 дэх, багийн 4 дэх удаагийн улсын аваргын тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн жүдо бөхийн холбоо, "Хангарьд" спорт хороо хамтран зохион явуулав.

Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр багийн барилдаан УАШТ болсон юм. Эрэгтэй 15 баг өрсөлдсөнөөс аваргын төлөө "Алдар", "ОБЕГ"-ын багууд үлдсэн. Хүрлийн төлөөх барилдаанд "Хилчин" спорт хороо-"Женко", "Монголын жүдо академи"-"Хангарьд-2" багууд барилдахаар үлдсэн бөгөөд мэдээллийг эргэн хүргэнэ.

Эмэгтэйчүүдийн багийн тэмцээнд "Хилчин" түрүүлж, "Женко-II" баг удаалав. Багийн улсын аваргын хүрэл медалийг ОБЕГ, Алдар спорт хорооны баг хүртлээ.

ДҮН:

ЭРЭГТЭЙ:

60 кг:

  • Алтан медаль: Ц.Цогтбаатар  (Хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Г.Болдбаатарыг ялсан.)
  • Мөнгөн медаль: Д.Амартүвшин
  • Хүрэл медаль: Н.Сэр-Од, Д.Баярмагнай  

66 кг:

  • Алтан медаль: А.Батсуурь
  • Мөнгөн медаль: Юүки Такакаши /Монголын жүдо академийн багш /
  • Хүрэл медаль: Р.Алтаннаран, М.Ганболд

73 кг:

  • Алтан медаль: Н.Хадбаатар
  • Мөнгөн медаль: Б.Батгэрэл
  • Хүрэл медаль: П.Пүрэвдаваа, Д.Дөлгөөн

81 кг:

  • Алтан медаль: О.Ууганбаатар
  • Мөнгөн медаль: Н.Дагвасүрэн
  • Хүрэл медаль: Б.Гаажадамба, Б.Алтансүх нар хүртлээ.

90 кг:

  • Алтан медаль: Л.Отгонбаатар   
  • Мөнгөн медаль: Г.Алтанбагана
  • Хүрэл медаль: Р.Анхбаатар, О.Цэцэнцэнгэл

100 кг:

  • Алтан медаль: Х.Цогтгэрэл  
  • Мөнгөн медаль: Г.Түвшинжаргал
  • Хүрэл медаль: Д.Пүрэвдорж, А.Амбасэлмаа

+100 кг:

  • Алтан медаль: Б.Тэмүүлэн
  • Мөнгөн медаль: Д.Анар
  • Хүрэл медаль: Н.Батсуурь, Э.Энх-Амгалан

 

ЭМЭГТЭЙ:

48 кг:

  • Алтан медаль: Э.Базаррагчаа
  • Мөнгөн медаль: М.Долгоржав
  • Хүрэл медаль: Б.Хорлоо, Э.Уртнасан

52 кг:

  • Алтан медаль: А.Цолмон (улсын аваргад дөрөв дэх удаагаа түрүүллээ)
  • Мөнгөн медаль: Б.Бат-Эрдэнэ
  • Хүрэл медаль: Д.Болор-Эрдэнэ, Б.Алтанцэцэг

57 кг:

  • Алтан медаль: Д.Сумъяа /ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хороо/
  • Мөнгөн медаль: Ц.Хулан /”Хилчин” спорт хороо/
  • Хүрэл медаль: П.Буянхишиг, Л.Энхрийлэн

63 кг:

  • Алтан медаль: Д.Ганхайч /Улсын аваргад анх удаа түрүүлсэн түүний хувьд эхний тойрогт ОУХМ Ц.Цэрэннадмидыг торгуулиар ялсан./
  • Мөнгөн медаль: Б.Мөнгөнчимэг
  • Хүрэл медаль: Ц.Цэрэннадмид, Б.Баасанжаргал

70 кг: 

  • Алтан медаль: Ц.Наранжаргал
  • Мөнгөн медаль: М.Баяртуул
  • Хүрэл медаль: М.Сугар, Б.Хулан

78 кг:

  • Алтан медаль: П.Лхамдэгд
  • Мөнгөн медаль: О.Мөнгөнцэцэг
  • Хүрэл медаль: М.Ууганжаргал, Г.Сарангоо

Ч.БОЛОР

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж