Ерөнхийлөгч хоёр яамыг нэгтгэх саналаа хүргүүлэв | News.MN

Ерөнхийлөгч хоёр яамыг нэгтгэх саналаа хүргүүлэв

Ерөнхийлөгч хоёр яамыг нэгтгэх саналаа хүргүүлэв

Ерөнхийлөгч хоёр яамыг нэгтгэх саналаа хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр  /2020.07.06/ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх зөвшилцөх саналаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичгээр хүргүүлэв.

Монгол Улсын Ерөнхий сайдаас 2020 оны долдугаар 02-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай зөвшилцөх санал, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй Монгол Улсын Ерөнхийлөгч танилцаж, дөрвөн зүйл бүхий зөвшилцөх санал хүргүүллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

  • Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулах,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн “Эрдэс баялаг, эрчим хүчний яам” гэсэн ерөнхий чиг үүргийн яамыг байгуулах,
  • Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яамыг нэгтгэн “Дэд бүтцийн яам” гэсэн чиглэлийн яамыг байгуулах,
  • Хууль зүй, дотоод хэргийн яамыг ерөнхий чиг үүргийн Хууль зүйн яам, чиглэлийн Дотоод хэргийн яам болгон салгаж зохион байгуулах зэрэг зөвшилцөх санал хүргүүлж, судлан үзэхийг хүслээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үндсэн хуулиа унш даа 2020-07-06 202.9.40.2

ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨӨ УНШААГҮЙ ЮМ УУ ? ЭЁВЭЛ УНШААД ОЙГООГҮЙ ПМ УУ ? ОДОО КРӨНХИЙЛЭГЧ, УИХ ХОЁР ЗАСГИЙН ГАЗАРТ ИНГЭЖ ЗААХ ЭРХГҮЙ БОЛСОН ШҮҮ ДЭЭ !

Avatar

Ган 2020-07-06 66.181.164.235

Дэмий дээ Ерөнхийлөгчөө..Ерөнхий сайдын өөрийн хэлдгээр дахиж нэгтгэж бөөн ажил болгож байснаас энэ чигээр нь явж байгаа ажлыг нь явуулаад Соёлын яамаа л шинээр байгуулсан нь хамаагүй дээр, ажилд хурдацтай

Avatar

Зочин 2020-07-06 202.21.107.116

Соёлийн яам маш хэрэгтэй. Тэгж байж хөгжинө.

Avatar

МОНГОЛ 2020-07-06 103.50.207.150

"Эрдэс баялаг, эрчим хүчний яам" салбарт ажилладаг хүний хувьд нэршил зөв нэр байна. Эрдэс баялаг….

Avatar

Монгол улсын иргэн 2020-07-06 202.9.46.34

Буурай хөгжилтэй ядуу улсын хувьд чухал биш соёлын яамыг тусад нь байгуулчаад бусад хэрэгтэй яамдаа нэгтгээд байдаг чинь монгол улсыг урагш нь алхуулах гээд байна уу, улам ухраах гээд байна уу. Соёл урлагынхан биеэ даагаад хөгжөөд байхад хэндээ орон тоо батлөөд бөйгөө юм бэ. ЖДҮ-н салбарт хамруулж дэмжлэг үзүүлэхэд болох Салбар шүү дээ. Баахан гадаадын тагнуул төрд шургалж монгол улсыг сүйрүүлэх гэж байна уу гэлтэй бодлого явуулах юмаа энэ УИХ.

Avatar

Зочин 2020-07-06 99.252.1.218

Одоо нам гэж талцаад шаардлага байхгүй, бүгд худалч хулгайчид гэдгийг чинь амтай бүхэн ярьж бичиж байна. Тэнэгтээд зайлуул одоо хоёр намын асуудал ч юм шиг тоглоом шоглоом болгохоо боль, цаана чинь ирээдүйн монголын хойч үе яригдаж байна. Газар нутгаараа тоглоом хийлгүй, улс үндэстнийхээ асуудлыг ярь, махан толгойтнуудын цаг дуусаа.

Avatar

Зочин 2020-07-06 192.82.74.208

соёлын яам ямар хэрэгтэй юм бэ

Avatar

Зочин 2020-07-06 77.119.128.81

Eeldee odoo tsagt uls vndestenvvd vndesnii rvvh soelooroo aylal juulchilal tatah Tom Marketing bolood bn shvdeee kk

Avatar

Зочин 2020-07-06 66.181.191.254

Манай ёрөнхийлөгчийн санал маш зөв санаа байна

Avatar

Galt 2020-07-06 192.82.74.196

баттулга олигтой зүйл хийхгүй байна. Ард түмний амiдрал дунд орохгүй бна .чамайг дахиж хэн ч сонгохгүй

Avatar

Зочин 2020-07-06 202.21.108.56

Үнэхээр агуу ерөнхийлөгч шүү

Avatar

Энхболд .х. 2020-07-06 172.58.140.90

Ерөнхийлөгчийн санал зөв байна.Харин ХЗДХЯ нь одоохондоо хэвээрээ байвал Бүтэц.орон тоо хэмнэнэ байхаа.Удирдлагуудыг нь солих хэрэгтэй дээ.Хуучин шудрага хүмүүсийг нь үлдээх хэрэгтэй.Энэ нь ЕС ын ажил юм.

Avatar

zochin 2020-07-06 73.202.10.232

Erenkhiilegch zev sanal gargasan baina. Xarin ter soeliin Yamaa bolj YZ ! Ene bol hoer erenkhiigiin tohiroo baih.
Tusad ni Yam bolgochihvol eeriin xyniig saidaar taviad xen negiinh ni xuviin biznesst xeregtei baigaa.
Er ni tsaashdaa Yamdiin toog ali bolohoor bagasgaj baih ni Yadarsan tymendee ashigtai.

Avatar

Зочин 2020-07-06 202.21.108.182

Эрдэс баялаг эрчим хүчний яам нь зөв байх аа. Тэгвэл 3 агентлаг заавал үүснэ. Түлш эрчим хүчний газар, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар. Эдгээр хэрэгжүүлэгч агентлагууд заавал байх ёстой.

Avatar

Зочин 2020-07-06 66.181.177.95

ягл зөв саналууд бна даа уг нь зам барилга 2 нэг дор байхгүй бол ямарч уялдаа авцалдаагүй холиог бантан болж бгаа

Avatar

Зочин 2020-07-06 62.216.208.193

Аль болох өөрчлөлт хэрэггүй. Болсон болоогүй баахан өөрчилдөг бүтсэн юм байхгүй бөөн ширээ сандал зөөсөн л юм байдаг. Хүүк харин ч боломжийн санал оруулсан

Avatar

Зочин 2020-07-06 202.72.247.58

Zam barilga hoer tusdaa baih zuv uu

Avatar

Зочин 2020-07-06 99.252.1.218

Яам тамгын газраас илүү олон чухал ажил Монголд дундарч байна, битгий худал ярьж дүр исгэ!

Avatar

Зочин 2020-07-06 99.252.1.218

Яам тамгын газраас өөр юм ярих чадваргүй энэ луйварчдыг харж байна уу, ард түмэн минь, энэ бол өвөг дээдсийг минь гутааж буй явдал! Наадахаас чинь илүү олон ажил Монголд байгаа шүү, наад зах нь ҮХ-ийн 6.2-ийг өөрчлөх, тусгаар улс, оршин тогтнолоо авч үлдэх, дараа нь монгол түмний дархлааг сэргээх!

Avatar

Jenkod 2020-07-06 172.58.228.227

Zuvshiltsu erh baihgui shuu dee

Avatar

Зочин 2020-07-06 103.26.193.219

х** гэж хэл

Avatar

Зочин 2020-07-06 202.126.88.184

Ug nu tsonhon baihdaa zugeer sh dee

Avatar

явах хүний санаа дэмий биз дээ 2020-07-06 199.249.230.181

Явах хүнээр ачаа битгий татуул аа гэж сайхан үг бий

Avatar

Зочин 2020-07-06 208.180.184.130

Үлдэх хүнээр байлгүй дээ хэхэ

Avatar

Зочин 2020-07-06 202.126.89.145

Хуулийн зөвлөхгүй юм байхдаа одоо ес хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй болсон шүү дээ

Avatar

irgen 2020-07-06 139.5.217.252

zuw

Avatar

Зочин 2020-07-06 2.58.194.141

Дахиж хэзээ ч хилээ нээхгүй тул аялал жуулчлалын яамаа татан буулгая гэсэн санал гаргаж байна. Одоо ийм яам байх хэрэггүй болсон..

Avatar

Зочин 2020-07-06 2.58.194.141

Дахиж хэзээ ч хилээ нээхгүй тул аялал жуулчлалын яамаа татан буулгая гэсэн санал гаргаж байна. Одоо ийм яам байх хэрэггүй болсон.6

Avatar

Batbayar 2020-07-06 202.9.40.151

Saihan sanal baina..huuchin tvlsh erchim hvchnii yam geed bolood l baidag baisan

Avatar

Зочин 2020-07-06 64.119.27.236

Тэгээд 2 яамыг нэгтгэж ЭХУУЯ-ыг Сумьяабазараар хийлгэж өөрөө идэх нь үү

Avatar

Иргэн 2020-07-06 66.181.180.209

Уул уурхай эрчим хочний яаамдыг нэгтгэх нь зөв, харин зам тээврийн яамыг нэгтгэх нь буруу байхаа?!

Avatar

Уурхайчин 2020-07-06 64.119.18.79

Ерөнхийлөгч тун зөв идей гаргасан байна Дээхни үед ТЭХҮГЭБЯам буюу Түлш Эрчим хүчний үйлдвэр , Геологи Эрдэс баялгийн Яам гэж байсан тун дажгүй бүтэц байсан юм шүү

Avatar

зочин 2020-07-06 202.9.46.110

2яамыг нэгтгэх саналууд нь болохоор л юм шиг санагдахийн тэр олон сайдын сэнтий 2 дахин багасна л гэсэн үг . харин дотоод хэргийн яам гэж байх хэрэггүй гэж бодож байна даа

Avatar

Зочин 2020-07-06 182.160.38.178

Ерөнхий сайд өөрөө мэдэж байгаа доо

Avatar

иргэн 2020-07-06 192.82.72.107

Ерөнхий сайд өөрөө мэдэж байгаа доо

Avatar

Зочин 2020-07-06 43.228.131.151

Dotood yam baiguulj helmegdvvlelt yavuulah uu ?!
Ayuliin dohio 1937. 1937. 1937. 1937. 1937 !!!!!!!!!!!

Avatar

Зөв 2020-07-06 103.57.94.232

Зөв

Avatar

Зочин 2020-07-06 67.70.58.188

Хийх ажил байдаг юм уу энэ хүнд

Avatar

БиМонголХүн 2020-07-06 103.26.195.108

Ёстой мундаг шүү!

Avatar

Иргэн 2020-07-06 202.5.205.34

До яамаар яах гэж байгаа юм бол

Avatar

Зочин 2020-07-06 103.10.21.46

Дотоод хэргийн яам хэрхэн ч байгуулж болохгүй шүү. Энэ бол аюулын дохио. ТЕГ сөрөн болон гадаад тагнуулын ажлаа хийж байхад дотоод хэргийн яам байгуулах нь 1937 оны үйл явцыг дахин давтах аюул гэдгийг ойлгох хэрэгтэй

Avatar

Зочин 2020-07-06 202.126.90.53

Хар мөртэй До яам хэрэггүй байх оо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж