Ж.Ганбаатар гишүүн ууртай байна

Хуучирсан мэдээ: 2020.07.06-нд нийтлэгдсэн

Ж.Ганбаатар гишүүн ууртай байна

Ж.Ганбаатар гишүүн ууртай байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүтэц ямар ямар байх вэ гэдэг сүүлийн хэдэн хоногийн улс төрийн халуун сэдэв байв. Түүнийг эдийн засаг, төлөвлөлт, хөгжлийг нэгтгэсэн Хөгжлийн яамыг шинээр байгуулахаар болсон гэх мэдээлэл их гарах болсон. Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар энэ яаманд нь санаархаж, өөрөө болох сонирхол өндөр байна хэмээн улс төрийн хүрээнд яригдаж байсан.

Гэвч өнөөдөр Засгийн газрын бүтцийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлж байгаа энэ үед Хөгжлийн яамыг шинээр нэмээгүй, хуучин бүтцээ нэг их өөрчлөөгүй оруулж ирсэн. Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ихэд “ууртай” яваа бололтой. Тэрбээр чуулганы хуралдааны үеэр “Эдийн засгийн хөгжлийн яам хэрэгтэй гэж Ганбат дарга хэлсэн атлаа төгсгөлд нь хэрэггүй гэх юм. Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад эдийн засгийн асуудал эрхэлсэн сайд олдоггүй. Сангийн сайд, ЗГХЭГ, УУХҮЯ нь өөрөөсөө түлхдэг, хариуцах эзэнгүй болчихдог. ЗГХЭГ эдийн засгийн хөгжлийн асуудлыг аваад явахад цаг зав нь ч гарахгүй болов уу. Өнөөдөр эдийн засгийн асуудал Монгол Улсад хамгийн эхэнд тавигдаж байна. Сангийн сайдынх нь ч зав гарахгүй. Мөн ЖДҮ-ийн тухай хуулиар агентлагтай байх ёстой. Ямар хууль нь хэрэгжээд байдаг юм бэ. 800 мянган хүн ажилладаг салбар шүү дээ” хэмээн намын даргадаа ширүүхэн үг чулуудав.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
12
ХахаХаха
9
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж