Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны УАШТ өнөөдөр хоёр дахь өдрөө “Буянт-Ухаа” спортын ордонд болж байна. Энэ өдөр эрэгтэй 61, 74, 86, 125 кг, эмэгтэй 53, 58, 63, 75 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.
Эрэгтэй, эмэгтэй жинд дараах тамирчид аваргын төлөө өрсөлдөнө.
ЭРЭГТЭЙ:
61 кг:
Б.Хаш-Эрдэнэ /Алдар/ – Т.Түвшинтулга /Гацуурт олимп/
74 кг:
Д.Гомбодорж /Сүлд/ – П.Өнөрбат /Хан-Уул/
86 кг:
П.Өсөхбаатар /Хилчин/ – Л.Үйтүмэн /Алдар/
125 кг:
Ж.Чулуунбат /Сүлд/ – Н.Золбоо /Хүч/
ЭМЭГТЭЙ:
53 кг:
Б.Хатантуул /Хилчин/ – Э.Сумъяа /Хилчин/
58 кг:
П.Орхон /Алдар/ – Э.Гантуяа /Хилчин/
63 кг:
Э.Дэлгэрмаа /Налайх/ – С.Батцэцэг /Хилчин/
75 кг:
Б.Одончимэг /Алдар/ – О.Бурмаа /Хангарьд/
Шигшээ барилдаан 16:00 цагаас эхлэх бөгөөд NTV, “Сүлд” телевиз шууд дамжуулан үзүүлж байна.
Та бүхэн “Буянт-Ухаа” спорт ордонд болж буй Монголын бүх ард түмний XIV их наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй 2016 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг үзэж сонирхоорой.
Ч.БОЛОР