Японд гацсан монголчуудын визийг сунгана | News.MN

Японд гацсан монголчуудын визийг сунгана

Японд гацсан монголчуудын визийг сунгана

Японд гацсан монголчуудын визийг сунгана

Цар тахлаас үүдэн Япон улсаас  эх орондоо ирэх боломжгүй болсон иргэдийн визийг сунгахаар болжээ. Тодруулбал, тус улсад   богино хугацааны визээр  зорчсон болон их дээд сургуулиа төгссөн оюутан, гэрээний хугацаа нь дууссан дадлагажигч ажилтнууд визээ тухай бүрт сунгуулах эрх нь нээлттэй болсон байна.

Визийн хугацааг сунгах асуудлыг Монгол Улсын Элчин сайдын яам болон  Японы Цагаачлалын газрын холбогдох албан тушаалтнууд хамтран шийдвэрлэснээр ийнхүү Япон улсад гацсан Монгол иргэд визээ сунгуулах боломж бүрджээ. Тус улсад зорчих визийн хугацаа нь дууссан иргэд Японы цагаачлалын албаны орон нутаг дахь салбаруудад хандах боломжтойг албаныхан зөвлөлөө.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж