Шатар сонирхогчдын улсын аваргууд тодорно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Шатар сонирхогчдын улсын аваргууд тодорно

Хуучирсан мэдээ: 2016.01.10-нд нийтлэгдсэн

Шатар сонирхогчдын улсын аваргууд тодорно

Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн арга хэмжээ энэ өдрүүдэд тохиож байна. Энэхүү ойн арга хэмжээнд зориулан зохион байгуулдаг шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Төрийн ордонд эхэлсэн.

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын УАШТ-ий сүүлийн шатанд 120 тамирчин үлдсэн. Тэдний 95 нь эрэгтэй, 35 нь эмэгтэй бөгөөд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байсан найман шатарчин тэмцээнд оролцож байна. Шатарчид нийт 9 өрөг тоглох бөгөөд өнөөдөр эрэгтэй, эмэгтэй төрлийн аваргууд тодорно. 

Энэхүү тэмцээнийг сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсын гэсэн гурван үе шаттайгаар явуулсан бөгөөд нийт 4800 шатарчин оролцжээ.

Энэ жилээс эхлэн Монголын шатрын холбоо цахим системээр дэлхийн 180 гаруй оронд цацаж байгаа бөгөөд тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй хоёр шатарчин Монголын шатрын холбооны дэд мастер цолыг албан ёсоор хүртэх юм.

Ч.БОЛОР

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс