“Дуртайгаа сонго” кампанит ажил | News.MN

“Дуртайгаа сонго” кампанит ажил

“Дуртайгаа сонго” кампанит ажил

Залуучуудыг саналаа өгөхийг уриалсан сошиал медиа аянууд идэвхтэй өрнөж байгаад талархууштай. Илүү сайхан ирээдүйг авчрахад итгэл найдвар маш чухал байдаг. Энэ жилийн сонгуульд арай өөр дүр зураг, ардчиллын чухал үзүүлэлт олон намын төлөөлөл гарч ирэх байх гэж найдаж сууна.

Ирээдүй ямар байх нь хэнд илүү хамааралтай вэ? Мэдээж чамд! Тийм болохоор чи ямар ирээдүй хүсэж байна түүнийгээ сонгуулийн сонголтоороо дамжуулан саналаа өгч дуртайгаа сонго.

Энэ бол Монгол улсад Европын холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй "Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө" төслийн хүрээнд хэрэгжиж буй “Дуртайгаа сонго” кампанит ажлын гол утга санаа бөгөөд тус аяны хүрээнд видео контент, постер болон “ШИНЭ СОНГОГЧИЙН ЧЕКЛИСТ” анх удаа сонгууль буй залуучуудад зориулсан комик мөн ”СОНГУУЛИЙН СТЕРЕОТИП” буюу залуучуудын сонгуулийн үед гаргадаг үйлдлүүдийг үзүүлсэн хоёр төрлийн комик гаргасан байна. Тус хоёр комик нийт тус бүр 8 анги гарах бөгөөд “Caritas Czech Republic in Mongolia” фэйсбүүк хуудсаар үргэлжлүүлэн хүлээн авч үзээрэй.

Аль талд нь амьдармаар байна?

Аль талд нь амьдармаар байна даа?#DurtaigaaSongo…Европын холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй "Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө" төсөл- Which one do you prefer.#ChooseTheOneYouLike"All for YOUth, YOUth for all" project funded by European Union.EU Delegation to Mongolia

Posted by Caritas Czech Republic in Mongolia on Friday, June 12, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж