ОХУ: Ядуурлын түвшин Тувад хамгийн өндөр байна

Хуучирсан мэдээ: 2020.07.07-нд нийтлэгдсэн

ОХУ: Ядуурлын түвшин Тувад хамгийн өндөр байна

ОХУ: Ядуурлын түвшин Тувад хамгийн өндөр байна

РИА Новости агентлагийн дэргэдэх судалгааны байгууллагаас хийсэн судалгаагаар өнгөрсөн 2019 онд ОХУ-ын 11 бүс нутагт ядуурлын түвшин 20 хувьд хүрсэн байна. Хамгийн өндөр түвшин Тувад бүртгэгдсэн бол хамгийн бага нь Ямало-Ненецийн тойрогт бүртгэгджээ. Тувад ядуурлын түвшин 35 хувьд хүрсэн бол Ямало-Ненецэд 5,6 хувьтай байна.

Коронавирусээс үүдсэн дэлхий нийтийн хямрал цаашид бүх улс орны ядуурлын индексэд нөлөөлөх магадлалтайг онцолж байна. Тухайлбал, ОХУ-д коронавирусээс үүдэн ажлаа алдсан хүний тоо 1,5 саяд хүрч, орлогоо алдаад байна. Нийт эдийн засгийн энэ байдал ядуу, орлого багатай иргэдэд улам хүнд тусч байгааг судалгаа онцолжээ. Учир нь, ийм иргэд “хар өдрүүдэд” хэрэглэх хуримтлал бараг байдаггүйтэй холбоотой.

2019 оны байдлаар ядуурлын түвшинд Оросын хүн амын 12,3 хувь буюу 18 сая хүн байна. 2018 онд энэ хувь 12,9 хувьтай байжээ. Ядуурлын түвшин бүс нутгуудаар харилцан адилгүй байгаа юм. Нитй иргэдийн орлого өндөр боловч ядуурлын түьгин өндөртэй, нийт иргэдийн орлого дундаж боловч ядуурлын түвшин бага зэрэг дүр зураг харагдсан байна. Тухайлбал, Татарстанд нийт иргэдийн дундаж орлогоороо 10-р байрт байгаа боловч ядуурлын түвшин харьцангуй доогуур эхнээсээ дөрөвт бичигджээ. Санкт-Петербург, Белгород, Ленинград мужууд мөн үүнтэй ижил дүр зурагтай байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж