Олон улсын зөвлөгөө, үнэлгээний EY компани хөрөнгө оруулалтад хамгийн таатай Европын улсуудын 2019 оны жагсаалтыг гаргасан байна. Уг жагсаалтад ОХУ 9-р байрт орсон байна. Өмнөх 2018 онд ч мөн 9-р байрт орж байжээ.
2019 оны Европын улс орнуудын хувьд хөрөнгө оруулалтад тун таатай жил болсон байна. Гадаадын хөрөнгө оруулагчид Европын 47 оронд 6412 том, жижиг төсөлд хөрөнгө оруулсан нь өмнөх 2018 оноос 0,9 хувиар илүү байгаа юм. Үүнээс ОХУ-ын 191 төсөлд хөрөнгө оруулжээ.
Хамгийн их хөрөнгө татсан орны жагсаалтыг Франц тэргүүлжээ. 2019 онд Франц улс 1197 төсөлд хөрөнгө татаж чадсан байна. Хоёрдугаар байрт Их Британи /1109 төсөл санхүүжилт авсан/ , гуравдугаарт, Герман /971 төсөлд санхүүжилт авсан/ орсон байна. Эдний араас испани, Бельги, Нидерланд, Польш, Ирланд, ОХУ, Турк жагсчээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ