Путины үеэл дүү “Ард түмэн авлигын эсрэг” намыг толгойлно

Хуучирсан мэдээ: 2020.07.07-нд нийтлэгдсэн

Путины үеэл дүү “Ард түмэн авлигын эсрэг” намыг толгойлно

Путины үеэл дүү “Ард түмэн авлигын эсрэг” намыг толгойлно

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины үеэл дүү Роман Путин “Ард түмэн авлигын эсрэг” намын даргаар сонгогдсон байна. “Ард түмэн авлигын эсрэг” нам зургадугаар сарын 21-ний өдөр их хурлаа хийсэн бөгөөд уг хурлаар Роман Путиныг намын даргад нэр дэвшүүлж, нууцаар санал хураахад ийм дүн гарлаа хэмээн тус намын Улс төрийн зөвлөлийн дарга Григорий Анисимов хэллээ. Намын дүрэмд заасны дагуу намын даргын ажиллах бүрэн эрхийн хугацаа таван жил.

Роман Путин нь ОХУ-ын Холбооны Аюулгүй байдлын албанд ажиллаж байсан, дараа нь хувийн бизнес эрхэлж байжээ. Роман Путин нь намын их хурал болсон өдөр “Ард түмэн авлигын эсрэг” намын гишүүнээр элсчээ.

Намын даргаар сонгогдсоныхоо дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Ард түмэн авлигын эсрэг” намын ойрын зорилт нь ирэх есдүгээр сард болох орон нутгийн сонгуульд амжилттай оролцох, цаашдын зорилт нь Төрийн Думад суудалтай болох явдал хэмээн хэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж