А.Хишигдалай: Үнэтэй машин унаж болно, гэхдээ

Хуучирсан мэдээ: 2016.01.10-нд нийтлэгдсэн

А.Хишигдалай: Үнэтэй машин унаж болно, гэхдээ

А.Хишигдалай: Үнэтэй машин унаж, брэндээр хувцаслаад явж болно оо

Дөнгөж 17-хон насандаа “Universe best songs” наадамд орж олонд танигдах болсон дуучин А.Хишигдалай өдгөө амжилттай яваа нэгэн. Сөөнгөдүү боловч өвөрмөц, чадалтай хоолойтой дуучин бүсгүйн уран бүтээл олонд хүрч, баяр ёслолоор урилга заллага арвинтай, ёстой л “халтуур”-аар баяжиж яваа нэгэн гэгдэх нь ч бий. Тэгвэл дуучин бүсгүй өнөөдрийг хүртэл арын албыг нь хаших ямар нэг спонсоргүйгээр, жинхэнэ бор зүрхээрээ өдийг хүрч байгаа хэмээн хуучилжээ.

А.Хишигдалай “Том дуучдын нэг клип л гэхэд дор хаяж 10 сая төгрөгөөр бүтдэг. Мань мэт шиг жижигхэн дуучид бол тэгж чадахгүй ээ. Ивээн тэтгэдэг компани байхгүй. Олсон хэдэн төгрөгөө өөрөөсөө нууж байж л клип хийлгэдэг” хэмээн ярьжээ.

Мөн тэрбээр “Бусадтай адилхан үнэтэй машин унаад, брэндээр хувцаслаад явж болно. Даанч тэгэхээр уран бүтээлээ хийлгэх мөнгөгүй болчихно” хэмээн ярьсан байна.

М.Кейт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж