Япон улсад анх удаа газар хөдлөлтийн үед ч аюулгүй зорчих хурдны галт тэрэг явж эхэлжээ. “N700S” загварын шинэ хурдны галт тэрэг нь Токио-Осака чиглэлд долдугаар сарын 1-ний өдрөөс зорчиж эхэлсэн ба цагт 360 км хурдлах чадвартай гэнэ. Гэхдээ энгийн үед 285 км/цагийн хурдтай зорчдог юм байна.
Харагдах байдлын хувьд “N700”, “N700A” загваруудаас ялгарах зүйлгүй мэт боловч дотроо зорчигчдыг замд илүү тухтай, аюулгүй зорчих суудал зэргийг шийдэж өгсөнөөс гадна гэнэтийн осол гэмтлийн үед аюулгүй байдлаа хангах автомат тормозын системтэй аж.
Мөн цахилгаан тасарсан үед богино зайнд зорчих лити-ион батарей бүхий өөрийн нөөцтэй гэдгээрээ онцлог юм байна. Түүнчлэн дотоод гэрэлтүүлэг нь илүү зөөлөн, тайван уур амьсгалыг бий болгохоор шийдэгдсэн, ачаа тээшний тавиур хэсэгт зогсоол бүрт гэрэл асч, зорчигчийг эд зүйлсээ марталгүй авахыг сануулдаг зэрэг давуу талтай.
Холбоотой мэдээ