БНАСАУ: Трампыг сайхан харагдуулах гэж хичээхээс цаашгүй АНУ-тай харьцахгүй | News.MN

БНАСАУ: Трампыг сайхан харагдуулах гэж хичээхээс цаашгүй АНУ-тай харьцахгүй

БНАСАУ: Трампыг сайхан харагдуулах гэж хичээхээс цаашгүй АНУ-тай харьцахгүй

БНАСАУ: Трампыг сайхан харагдуулах гэж хичээхээс цаашгүй АНУ-тай харьцахгүй

БНАСАУ Вашингтоны улс төрийн мунхаглалыг эерэг талаас нь харуулах хэрэгсэл төдий уулзалтуудад оролцох ямар ч шаардлага үгүй хэмээн Пёньяны ахмад дипломатч хэлжээ.

Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Чой Сун Хуй Пёньян, Вашингтоны хэлэлцээ бодит байдалд хэрэгжихгүй, БНАСАУ-ын байр суурийг хэн ч өөрчлөхгүй хэмээн хэлсэн байна. Мөн тэрбээр АНУ-ын БНАСАУ-д чиглэн явуулж байгаа үйл ажиллагаанууд нь бусдад сайхан харагдах гэсэн явуургүй заль төдий хэмээснийг KCNA агентлаг нийтэлсэн байна.

Хатагтай Чой ийнхүү ярьсан нь АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Стефен Биган дараа долоо хоногт БНСУ-д айлчлах гэж буйтай холбоотой аж. Мөн энэ үйл явдалтай холбоотойгоор БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Трамп, Ким Жон Ун хоёр дахин уулзах хэрэгтэй хэмээн ярьсан аж.

Иймд хатагтай Чой дээрх байдлаар байр сууриа илэрхийлж, “Одоо маш эрсдэлтэй цаг үе ирээд байна. Жижигхэн үл ойлголцол, буруу алхам ч маш их гай дагуулах аюултай” хэмээн ярьжээ.

2019 онд хоёр улсын удирдагч уулзаж, БНАСАУ цөмийн зэвсэггүй болох, АНУ хориг арга хэмжээнүүдээ суллах тохиролцоонд хүрч байсан ч түүнээс хойш хоёр улсын харилцаа төдийгүй БНАСАУ, БНСУ хоёрын харилцаа тасралтгүй муудсаар цэрэг хөдөлгөх дээрээ тулаад байгаа билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-06 202.179.26.240

Амеркийг хараагаад л тусламжийг нь аваад байдаг юм гэсэн. Тусламжийн бараа дээрх Амеркийн тугийг иргэд нь хараад ямар улсын туг болохыг мэддэггүй гэсэн цочирдмоор мэдээ сонсож билээ.

Avatar

Зочин 2020-07-06 103.57.95.118

Бүдүүн гахайг сайхан харагдуулах гэж хичээхээс цаашгүй хойдуудтай харьцахгүй, мэд үү… ха ха. Харанхуй тэнэг малнууд, хэнийг боож хааж, их юмаар гийгүүлж байгаа юм бол оо. Ингэж боож хаагаад, яг АНУ баларлаа юу. Эдэнд хэн бялдуучлах юм бэ, түмний шившиг байж өөрсдийгөө их юманд бодож гэнэ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж