Австрали улс нэг мужаа Ухань маягаар бүрэн тусгаарлалаа

Хуучирсан мэдээ: 2020.07.06-нд нийтлэгдсэн

COVID-19

Австрали улс нэг мужаа Ухань маягаар бүрэн тусгаарлалаа

Австрали улс нэг мужаа Ухань маягаар бүрэн тусгаарлалаа

Австрали улс 6,6 сая хүн амтай Викториа мужаа Ухань маягаар бүрэн тусгаарлалаа. Тус улсын Засгийн газраас гаргасан уг шийдвэрийн дагуу цар тахал эхэлсэн цагаас хойш анх удаа хамгийн олон хүн амтай хоёр муж болох Викториа, Шинэ Өмнөд Уэльс мужуудын хоорондын хилийг өнөөдөр /2020.07.06/ шөнө дундаас эхлэн бүрэн хаахаар болсон байна.

Викториа мужид сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 127 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ихэнх нь орон сууцны хорооллоос илэрсэн байна. Тухайлбал,  Мелбурн хотын нийтийн орон сууцнуудад 16 тохиолдол шинээр илэрсний улмаас тус орон сууцанд амьдардаг 3,000 орчим иргэнийг гэрт нь хөл хорьжээ. Австрали улсын хувьд одоогийн байдлаар коронаирусий 8,500 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 105 хүн нас бараад байгаа аж.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж