Байнгын хороо: ЗГ-ын бүтцийн анхны хэлэлцүүлгийг хийлээ | News.MN

Байнгын хороо: ЗГ-ын бүтцийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хороо: ЗГ-ын бүтцийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хороо: ЗГ-ын бүтцийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

НЭМЭЛТ: 19.15 ЦАГ

УИХ-ын чуулганы хуралдаан завсарлаж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжиллээ. Хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ингээд төслийн зүйл, заалт бүрээр гишүүд хэлэлцэж, саналаа илэрхийллээ. Төслийг хуулийн заалт бүрээр хэлэлцэх юм. Мөн хуулийн төслийг батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэхээр зохицуулжээ.

Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлгээр нь батлах юм. Ингэснээр маргааш 09.00 цагт хуралдах чуулганаар хэлэлцэн, батлахаар боллоо. Үүгээр байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.


БАЙНГЫН ХОРОО ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙГ ДЭМЖЛЭЭ

НЭМЭЛТ: 16.30 ЦАГ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2020.07.06/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга, бүрэлдэхүүнийг батлах, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилж, гишүүдийн бүрэлдэхүүнийг баталж, байнгын хорооны дүгнэлтийг чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо. Мөн хуралдаанаар Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэл хяналтын дэд хороо байгуулахаар боллоо. Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ:

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентаас У.Хүрэлсүх миний биеийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох санал ирүүлсэн. Миний бие Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, өмнөх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг үндсэнд нь хуучнаар нь үлдээсэн. Яамдын чиг үүргийн давхардлыг арилгаж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамыг өөрчилж Соёлын яамыг тусад нь байгуулсан. Мөн спортын салбарыг Ерөнхий сайдын дэргэд авчирч байгуулахаар болсон гэлээ.

Ингээд 18 гишүүн оролцсоноос 17 гишүүн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

Одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.


НЭМЭЛТ:

ТАНИЛЦ: У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яг одоо УИХ-д өргөн барих гэж байна. Тодруулбал, У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллахыг зохицуулсан өөрчлөлт юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦ:

  • Шадар сайд
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

Ерөнхий чиг үүргийн:

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Батлан хамгаалах яам
  • Гадаад харилцааны яам
  • Сангийн яам
  • Хууль зүй, дотоод хэргийн яам
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Чиглэлийн:

  • Барилга, хот байгуулалтын яам
  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • Зам, тээврийн хөгжлийн яам
  • Соёлын яам
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Эрчим хүчний яам
  • Эрүүл мэндийн яам

УИХ-ЫН ЧУУЛГАНЫГ 16.00 ЦАГТ ЗАРЛАЛАА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 16.00 цагт зарласан байна. Тус хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Тиймээс яг одоо Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Түүний дараа 15.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах бол 16.00 цагт чуулган хуралдах юм.

Үндсэн хуулиар олгогдсон эрхээр бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Засгийн газрын танхимаа хэнээс ч хараат бусаар байгуулах боломж бүрдсэн. Иймээс энэ долоо хоногт багтаан, танхимаа бүрдүүлэх ажлыг Засгийн газрын тэргүүн шуурхайлав бололтой.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

А 2020-07-06 217.255.54.195

Соцлизмын үед байсан яамнууд. Маш сайхан хөгжиж байсан юмаа нураагаад, ардчилал гэж амеркийг дагаад бүх юмыг хүйс тэмтэрсэн. Улаанбаатар гэж утаа, шээс баастай ус, богд уулаа тайрж таслаад, гол усаа ширгээгээд, мах малаа уранаар хордуулаад, арьс ширээ ялзруулаад, ноос ноолуураа хачигжуулаад, идээ хүнсээ хиймжүүлээд, хүүхэдүүдээ гумажинд гуйлагчин болгоод, эрэгтэчүүдээ архинд умбуулаад, эмэгтэйчүүдээ заадгай богоод, соёл боловсролоо зараад, ёстой варвары!

Avatar

Мөнх 2020-07-06 192.82.74.249

Хэд байгаад сайжрах биш. Нэр хаяг сандал ширээ солино нэмнэ. Бөөн хөрөнгө зарна

Avatar

Зочин 2020-07-06 66.181.161.41

Заавал мэргэжлийн хүн шаардлагагүй шүү дээ. Гол зөв менежмент чухал шүү дээ.

Avatar

Эмч 2020-07-06 192.82.73.70

Эрүүл мэндийн сайдыг мэргэжлийн эмч хүнийг тавиасай гэж бодож байна

Avatar

Зочин 2020-07-06 192.82.73.162

soyolin yamaar yag ve undsen huulin suusan hogljin yam ni haachiv. soyoljoogui ard tumend hogjil hereggui gej uzsen yum uu yoronhii saidaa. ene buh duuchid shutddeg balai zangaa tavihgui orkuud yum daa. ted duuchid buhchuud ni tegeed javkhlan sumiya shig hogjuuleh yum bailgui

Avatar

спорт 2020-07-06 64.119.26.125

спортоо яах юм болоо?

Avatar

ГАЛТ 2020-07-06 66.181.176.155

Хууль зүй дотоод хэргийн яамны сайдаар Ц.Нямдоржийг улираах нь маш зөв дөө Нямдоржид дургүй нь эсэргүүцэнэ л биз улсын ажлаа бодоод шудрага ёсоо бодвол энэ л дээр шүү Нямбаатар ч дээ мэдэхгүй юм даа

Avatar

Иргэн 2020-07-06 66.181.176.155

Хоёр яамыг нэгтгэх нь зохимжтой бус уу орон тоо зардлаа хэмнэх хэрэгтэй юм уу даа

Avatar

ИРГЭН 2020-07-06 202.9.46.177

ОДООГИЙН БСШУС-ЫН ЯАМНЫ СУГ, АГЕНТЛАГ 2-Г НИЙЛҮҮЛЭЭД Л ЯАМ БАЙХАД ХАНГАЛТТАЙ. СОЁЛ УРЛАГИЙН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ТУСДАА ХЭРЭГГҮЙ. АГЕНТЛАГ ЯАМ 2-ЫН АЖИЛ НЬ ДАВХЦДАГ. БИ БОДЛОГО БОЛОВСРУУЛДАГ ГЭЭД НЭГ ХЭСЭГ ХҮН ЯАМАНД СУЛ СУУГААД ЦАЛИН АВААД БАЙДАГ, ТҮҮНИЙГ НЬ ХЭРЭГЖҮҮЛНЭ ГЭЭД АГЕНТЛАГ НЬ ГҮЙГЭЭД БАЙДАГ, ХООРОНДОО ҮЛ ОЙЛГОЛЦДОГ, БААХАН ОРОН ТОО БАЙДАГ ГЭДГИЙГ БОДОЛЦООСОЙ.

Avatar

Зочин 2020-07-06 43.228.131.151

Ulaan said, ahiad bas neg udaa said bolyo, Ene bol
etsiinh geed ZVTGEED baina genee !!!
Hvvk ch argaa barj bna genee!!!

Avatar

иргэн 2020-07-06 192.82.72.107

Боловсролын систем хүнд байдалтай байгаа. Боловсон хүчний хувьд ухарсан чадварлаг боловсон хүчин ховор болсон учраас тэдний гараас гарч байгаа иргэний чадвар чансаа ямарбайх вэ гэдэг асуудал гарч байна.

Avatar

Зочин 2020-07-06 122.201.23.28

Олон шадар сайдууд гээд яриад байсан vгvй л юм байнадаа. Ашгуйдээ

Avatar

Зочин 2020-07-06 202.21.107.116

Хүрэлсүх махаа идэх нь хүмүүсээ таних хэрэгтэй УЛААН ТЭРБИШ МЭТИЙН НӨХДҮҮД ХЭРЭГГҮЙ

Avatar

Зочин 2020-07-06 139.5.216.78

ERUUL MENDIIN SAIDAD SETGUULCH YRIDAG HUNIIG BISH, MERGEJLIIN HUNIIG TOMILOOROI.SARANGEREL KORONOVIRUS GEJ HAGAS JIL YRILAA.MONHOLIIN OVCHLOL BUURSANGUI.IIM YRUDAG ** AVGAIG DAHIN BITGII TOMILJ T1DEEREI.

Avatar

Зочин 2020-07-06 66.181.181.217

Ямар чагнуур бариад хүн эмчлэх биш дээ. Сайдыг заавал мэргэжлийн хүн хийх албагүй. Сайн удирдан зохион айгуулагч л байх шаардлагатай. Сарангэрэл маш сайн удирдагч байсан. Эрүүл мэндийн даатгалын системийг өөрчилж, түмэнд хүртээл болгож чадсан. Хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх төсөл амжилттай хэрэгжүүлж байгаа. Сүрье, тэмбүү зэрэг нийгмийн халдварт өвчнүүдийг устгах зорилт дэвшүүлэн амжилттай хэрэгжүүлж байна. Тэгээд короновирусын цар тахлыг хэрхэн амжилттай туулж байгаа билээ.

Avatar

ЗОЧИН 2020-07-06 103.212.117.103

МАШ ЗӨВ. ДЭМЖИЖ БАЙНА.

Avatar

Z 2020-07-06 66.181.187.62

JENKOGIIN UTSAN HUUHELDEI BOLOOD BN DA MANAI ERUNHII SAID

Avatar

Зочин 2020-07-06 103.14.38.145

Hurdan ajil heregtee oroh heregtei.Gehdee soyoliin yam ene ter gej salgah hereg bsan yumuu?

Avatar

Зочин 2020-07-06 202.126.88.40

sport?

Avatar

Зочин 2020-07-06 202.21.116.130

e-sport iin yam bas baiguulii

Avatar

Зочин 2020-07-06 202.126.90.25

Soyoliin yaamandaa bagtah baihaa.

Avatar

Zochin 2020-07-06 95.114.46.221

Uhaan yum uu biyiin tamir Sport bnaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!‘mnnnnnnnnnnn

Avatar

зочин 2020-07-06 122.201.23.226

Үндсэн хуулиар чиг үүргийн яам 4 байна гэсэн яасан бэ.

Avatar

Чимэг 2020-07-06 202.126.89.189

Спорт нь аль яаманд харьяалагдах вэ.

Avatar

Унш унш унш 2020-07-06 66.181.161.104

Үнэхээр л
2021 оны сонгуульд МАН ялья гэж байгаа
Хүрэлсүх хэнээс ч, хэнээс ч хараат бишээр ӨӨРӨӨ засгийн газраа бүрдүүл!

Avatar

Зочин 2020-07-06 64.119.27.236

Женкод барьцаалагдсан том төслүүдээ мэдүүлсэн хэвээр байвал Хүрэлсүх 1 жилийн л настай шүү

Avatar

Иргэн 2020-07-06 103.57.93.35

Уг нь хэнээс ч хараат бус гээд байсан чинь хуучнаараа Ерөнхийлөгчөөс хараат байдалд байгаа юм биш үү

Avatar

Зочин 2020-07-06 202.179.21.201

хурдан таван толгойн 100000 мянгаа авмаар байна юунд зарцуулчихваа хүрэлсүхээ

Avatar

МАН-ын гишүүн. 2020-07-06 202.126.88.209

Горьдсон чинь, голондоо гозойдог чинь цавиндаа. Та нарын тэр 1072 хувьцааны чинь ноогдол ашгийг би болон манай нам сонгуулийн сурталчилгаандаа ядуучуудад "манай намаас нэр дэвшигчдийг багаар нь дэмжээрэй" гээд 150, 150 мянгаар нь тараагаад ашиглачихсан.Манай намын авлигач хулгайч луйварчинг та нар одоо л мэдэж байгаа юм уу? Хохь чинь.

Avatar

Зочин 2020-07-06 192.82.64.64

Төмөр зам тавьж байгаа ТТ н мөнгөөр Женко Зи 2 оос л асуух хэрэгтэй хувьцааны мөнгө авахаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж