Байнгын хороо: ЗГ-ын бүтцийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2020.07.06-нд нийтлэгдсэн

Байнгын хороо: ЗГ-ын бүтцийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хороо: ЗГ-ын бүтцийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

НЭМЭЛТ: 19.15 ЦАГ

УИХ-ын чуулганы хуралдаан завсарлаж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжиллээ. Хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ингээд төслийн зүйл, заалт бүрээр гишүүд хэлэлцэж, саналаа илэрхийллээ. Төслийг хуулийн заалт бүрээр хэлэлцэх юм. Мөн хуулийн төслийг батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэхээр зохицуулжээ.

Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлгээр нь батлах юм. Ингэснээр маргааш 09.00 цагт хуралдах чуулганаар хэлэлцэн, батлахаар боллоо. Үүгээр байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.


БАЙНГЫН ХОРОО ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙГ ДЭМЖЛЭЭ

НЭМЭЛТ: 16.30 ЦАГ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2020.07.06/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга, бүрэлдэхүүнийг батлах, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилж, гишүүдийн бүрэлдэхүүнийг баталж, байнгын хорооны дүгнэлтийг чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо. Мөн хуралдаанаар Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэл хяналтын дэд хороо байгуулахаар боллоо. Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ:

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентаас У.Хүрэлсүх миний биеийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох санал ирүүлсэн. Миний бие Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, өмнөх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг үндсэнд нь хуучнаар нь үлдээсэн. Яамдын чиг үүргийн давхардлыг арилгаж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамыг өөрчилж Соёлын яамыг тусад нь байгуулсан. Мөн спортын салбарыг Ерөнхий сайдын дэргэд авчирч байгуулахаар болсон гэлээ.

Ингээд 18 гишүүн оролцсоноос 17 гишүүн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

Одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.


НЭМЭЛТ:

ТАНИЛЦ: У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яг одоо УИХ-д өргөн барих гэж байна. Тодруулбал, У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллахыг зохицуулсан өөрчлөлт юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦ:

  • Шадар сайд
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

Ерөнхий чиг үүргийн:

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Батлан хамгаалах яам
  • Гадаад харилцааны яам
  • Сангийн яам
  • Хууль зүй, дотоод хэргийн яам
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Чиглэлийн:

  • Барилга, хот байгуулалтын яам
  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • Зам, тээврийн хөгжлийн яам
  • Соёлын яам
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Эрчим хүчний яам
  • Эрүүл мэндийн яам

УИХ-ЫН ЧУУЛГАНЫГ 16.00 ЦАГТ ЗАРЛАЛАА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 16.00 цагт зарласан байна. Тус хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Тиймээс яг одоо Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Түүний дараа 15.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах бол 16.00 цагт чуулган хуралдах юм.

Үндсэн хуулиар олгогдсон эрхээр бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Засгийн газрын танхимаа хэнээс ч хараат бусаар байгуулах боломж бүрдсэн. Иймээс энэ долоо хоногт багтаан, танхимаа бүрдүүлэх ажлыг Засгийн газрын тэргүүн шуурхайлав бололтой.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж