Канье Ерөнхийлөгч болбол АНУ "халуухан" тэргүүн хатагтайтай болно

Хуучирсан мэдээ: 2020.07.06-нд нийтлэгдсэн

Канье Ерөнхийлөгч болбол АНУ "халуухан" тэргүүн хатагтайтай болно

Канье Ерөнхийлөгч болбол АНУ "халуухан" тэргүүн хатагтайтай болно

Канье Уэст 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлаад удаагүй байгаа билээ. Гэвч хүмүүс түүнийг Ерөнхийлөгч болж чадах эсэхийг бус, Ким Кардашиан ямархуу тэргүүн хатагтай болохыг ам уралдан ярьцгаах болжээ.

Кардашиан сүүлийн жилүүдэд боловсролоо дээшлүүлэн хууль судалж, тэр байтугай цагаан ордонд ч хэд хэдэн удаа ороод гарсан түүхтэй ч реалити шоуны од нэгдсэн улсын тэргүүн хатагтай болно гэхээр олон хүмүүс төсөөлж чадахгүй байгаа бололтой.

Канье Уэстийн мэдэгдлээс хойш твиттер дээр #FirstLady хэмээх хаштаг олон үзэгдэх болж, хүмүүс Ким Кардашианы реалити шоуны ичгэвтэр хэсгүүдийг ихээр нийтлэх болсон байна. Тухайлбал, түүний эгчтэйгээ зодолдож байгаа бичлэг, Ерөнхийлөгчийн ширээний ард селфи хийж буй эвлүүлэг зэргийг хүмүүс нийтэлсэн харагдана.

Мөн зарим хүмүүс Ким Кардашиан тэргүүн хатагтай болбол түүний реалити шоу цагаан ордон дотор үргэлжлэх эсэхийг илүүтэй сонирхсон байна.

Одоогоор Канье үнэхээр жинхэнээсээ сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн эсэх нь нарийн тодорхой болоогүй байгаагаас гадна дэмжих нам ч ойлгомжгүй хэвээр байна. Тухайлбал, Трамп Бүгд найрамдах намаас, Байден Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа билээ. Каньег эхнэр нь маш ихээр дэмжиж байгаагаас гадна Тесла компанийн захирал Элон Маск чадахаараа тусална гэдгээ амлажээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж