Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын олон улсын стандартыг нэвтрүүлэв | News.MN

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын олон улсын стандартыг нэвтрүүлэв

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын олон улсын стандартыг нэвтрүүлэв

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын олон улсын стандартыг нэвтрүүлэв

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах анги “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын  ISO 45001:2018 стандарт”-ыг нэвтрүүллээ.

Олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд “Мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо”-той хамтран ажиллах гэрээ байгуулан, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх гэрчилгээжсэн сургалтуудыг зохион байгуулахын зэрэгцээ “Оюутолгой” ХХК-тай хамтарсан хоёр удаагийн “Гүний уурхайн аюулгүй ажиллагаа” сургалтад хаагчдаа сургаж дадлагажуулсан байна.

Мөн алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор бие бүрэдэхүүний амралтын болон алжаал тайлах өрөө, цайны газар, байгууллагын гадна хашааг шинээр тохижуулжээ.

Түүнчлэн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулах ажлын хүрээнд Иргэдэд үйлчлэх танхим, Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад шинжилгээ хийх Химийн лаборатори зэргийг байгуулан ажиллаж байгаа юм.

Ингэснээр олон улсын стандартыг нэвтрүүлснээр төрийн захиргааны байгууллагуудаас анхдагч болж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-06 202.21.100.210

ОБЕГ-ын ажилтнуудад амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж