НҮБ: Цар тахлаас болж 400 сая ажлын байр үгүй болов

Хуучирсан мэдээ: 2020.07.06-нд нийтлэгдсэн

COVID-19

НҮБ: Цар тахлаас болж 400 сая ажлын байр үгүй болов

НҮБ: Цар тахлаас болж 400 сая ажлын байр үгүй болов

Олон улсын хөдөлмөрийн бирж (ОУХБ) өмнө нь 2020 оны хоёрдугаар улиралд цар тахлаас шалтгаалан ажил эрхлэлт 10.7 хувь буюу 305 сая ажлын байраар багасна хэмээн тооцоолж байсан ч энэ тоо 14 хувь болон өсчээ. Өөрөөр хэлбэл, 400 сая /стандартаар долоо хоногт 48 цаг ажилладаг бүтэн ажлын байр үгүй болсон/ бүтэн цагийн ажлын байр үгүй болсон гэсэн үг юм.

Тайлангаас үзвэл энэ уналтад хамгийн хүнд өртөж буй хүмүүс бол америкчүүд юм. Тухайлбал, АНУ-д 18.3 хувь буюу 70 сая бүтэн цагийн ажлын байр үгүй болжээ.

Тайланд дурдсанаар энэ уналтад ажлын цаг богиноссон, тодорхойгүй хугацаагаар хойшилсон болон ажилгүйдэл, хөдөлмөрийн чадвар алдагдах зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн байх боломжтой аж. Улмаар НҮБ-ын харьяа олон улсын хөдөлмөрийн бирж 2020 оны сүүлийн хагаст байдал хэрхэн өөрчлөгдөх талаар гурван янзын таамаг дэвшүүлсэн байна.

ОУХБ хамгийн сайнаар бодоход 2019 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад дээрх тоо 4.9 хувь буюу 140 сая ажлын байр болж багасна хэмээн баримжаалжээ. Үүний тулд харин одоо төлөвлөж буйгаараа хөл хорионы дэглэмүүд суларч, эдийн засаг, хөрөнгө оруулалт эргэн сэргэх шаардлагатай аж.

Цар тахлын дараагийн давлагаа ирж, дахин хөл хорио тогтоон, эдийн засгийн сэргэлт удааширбал оны эцэс гэхэд ажлын байр 11.9 хувиар буюу 340 саяар буурна.

Эцэст нь хэрвээ бүх зүйл даруй хэвэндээ орж, компаниуд эргэн ажлын байр бүтээж эхэлбэл оны эцэс гэхэд дээрх тоо 1.2 хувь буюу 34 сая ажлын байр болж эрс багасах аж.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж