АН-ын даргад нэр дэвшигчдийг бүртгэж эхэллээ | News.MN

АН-ын даргад нэр дэвшигчдийг бүртгэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.07.06-нд нийтлэгдсэн

АН-ын даргад нэр дэвшигчдийг бүртгэж эхэллээ

Posted by News.mn on Sunday, July 5, 2020

АН-ын дарга С.Эрдэнэ намынхаа 10 дугаар Их хурлыг хуралдуулах болсон талаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Намын Их хурлаа  наймдугаар сарын 23-ны өдөр  зарлан хуралдуулахаар болжээ.

Энэ тухай АН-ын дарга С.Эрдэнэ: УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр шинэ парламент бүтэц бүрэлдэхүүнээ томилж эхэлж байна. Гэхдээ 2020 оны УИХ-ын үр дүнгийн маргаан дуусаагүй байгаа. Энэ сонгуулир хууль зөрчсөн байх эсэх асуудлыг улс төрийн намууд хамтарч тогтоолгох тал дээр ажиллаж байгаа. Цаашид ч гэсэн энэ ажил үргэлжлэх байх.

АН өнөөдөр улс төрийн хариуцлагатай хүчний хувьд улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж аливаа асуудалд хүндэтгэлтэй хандаж байгаа. АН дотоод үндсэн дүрэмтэй. Уг дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн нам. Гэхдээ өнөөдөр үндсэн дүрмийн бус аливаа үйл ажиллагааг бид хүлээн зөвшөөрөхгүй. АН-ын даргаар ажиллаж байсан хүний хувьд АН-ын үндсэн дүрмийн хүрээндээ холбогдох байгууллагууд шийдвэрээ гаргаж үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.

АН үндсэн дүрмийнхээ дагуу намын Их хурлыг зарлан хуралдуулах ёстой.Намын даргын бүрэн эрхэндбий. Тиймээс долдугаар сарын 02-ны өдөр тушаалаа гаргасан. Тушаалд намын 10 дугаар Их хурлыг наймдугаар сарын 23-ны өдөр  зарлан хуралдуулах тушаал гаргасан хэмээн уншиж танилцууллаа. Xуралдаанаар Ардчилсан намын бүх гишүүдийн саналаар сонгогдсон шинэ намын даргыг батламжлах, ёсчлох болон бусад асуудлыг хэлэлцэнэ.

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга н.Мөнхжаргал: АН-ын даргын сонгуулийг долдугаар сарын 6-9-ний хооронд Ардчилсан намын даргад нэр дэвшүүлэх хүмүүсийн бүртгэл явагдана. Мөн энэ сарын 16-наас наймдугаар сарын 14-ний хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдана. Ардчилсан намын шинэ даргын сонгуулийн санал хураалт наймдугаар сарын 16-нд явагдана. Тус сонгуульд өнөөдрийг хүртэл бүртгэлтэй Ардчилсан намын 200 мянган бүх гишүүн саналаа өгөх эрхтэй. Ардчилсан намын даргад нэр дэвшигчээс ямар нэгэн дэнчин, бүртгэлийн хураамж авахгүй. Зөвхөн хөндлөнгийн аудитын байгууллагаар хянагдсан сонгуулийн зардлыг хувь тэнцүүлэн гаргахаар зохион байгуулна. АН-ын даргын бүртгэл өнөөдрөөс эхэлснийг мэдэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-06 103.212.118.34

АЙМАГ БҮРТ БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ ХИЙЖ САНАЛ АВААД ДЭЭШ НЬ ӨГ.ХЭН ТЭГЭЖ ТОЙРЧ ТЭНЭГТЭВ ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬДАА БЭЛДЭЖ БАЙНА.
БОЛЬ ТАН НАР

Avatar

Зочин 2020-07-06 103.229.120.241

Ардчилалын тухай хvн уралдуулж даргаараа сонгохоос цаашихыг огт мэдэхгvй манай АН гэх жорлонгийн ялаанууд ээлжит жvжиг ээ эхэллээ!! Жорлонгийн даргаа сонгочоод тасралтгvй зодолдоод эхлэнэ!

Avatar

Зочин 2020-07-06 202.126.88.41

Эрдэнэ өөрийн хүнээ тавих нь мэдээж , бодлогын хорооны 99 хувь түүний гар хөл байгаа

Avatar

Заагч 2020-07-06 202.179.31.252

Алтанхуяг ардчилал нэртэй хулгайлагч бүлэглэлд орвол олон нийтийг доромжилсон хэрэг болно энэ заваарч ялзарсан намд орж нэрээ баастахгүй байх.Хэрвээ АН-с өрсөлдсөн бол саяны сонгуульд ялагдаж хэвтэх байсан нэрээ хадгалах байхаа.

Avatar

Зочин 2020-07-06 103.10.23.91

АЛТАНХУЯГ ДАРГЫГ НАМДАА ОРУУЛЖ ДАРГА БОЛГОЁ, НАМАА 5 СОНГУУЛЬД ЯЛУУЛСАН ХҮНИЙГ /МУУХАЙ БИЛЭГ/ ГЭДЭГ ХҮН ОГЦРУУЛЖ НАМАА УЛСАА ХӨӨДӨӨД ЭХ ОРНООСОО ЗУГТААЖ ЯВНА.

Avatar

Гишүүн хуруу шүү. 2020-07-06 103.212.118.34

Дунд

Avatar

Зочин 2020-07-06 103.14.36.18

Алтанхуягийг намдаа урьж даргаар сонгоё.

Avatar

Иргэн 2020-07-06 113.158.33.118

Ter hulgaichaar bas yugaa hiinee. Bond bosgoh nereer luivar hiij ulsaa elgeer n hevtuulsen baachka. Erdnetiin heden erguutsen malnuud yeriig gargachihlaa.

Avatar

Зочин 2020-07-06 66.181.178.244

Ардын нам, авилгал хоёрыг хүлээн зөвшөөрвөл нам байгаад яах юм.

Avatar

Зочин 2020-07-06 202.179.21.201

чи зайлаа дэнчин авч байж намаа баастсан одоо авахгүй гэж юу гэж хуцаад байнаа авсан мөнгөө буцааж өг шалгуул гахай синь

Avatar

Зочин 2020-07-06 59.153.85.123

Огцорхоо мэдэгдээд тамгаа Туваанд шилчүүлчихээд юу яриад байна Ийм л элий балай үйлдэл чинь намын нэр хүндийг бүр унагаад байна даа Чи одоо намын ажилд бүү оролц Чиний ярьж байгаа бодож байгаа бүхэн чинь намаа олон түмнээ гэхээс чавганцын атаа чөтөө шөргөлдөөний л юм болоод байна Наэмын бодлого бол хөгжил дэвшлийн л гарц байх ёстой юун өнгөрсөн сонгууль Сонгууль хэдийгээр будлиан гарсан байлаа ч яаж ч бодсон ард олон тань дүнгээ тавьчихлаа шүү дээ !!!!!!!!!!!!!

Avatar

Zochin 2020-07-06 202.126.89.8

Ner dewshigch ni erdene oor hun baihgui. Erdeneeg diileh hun AN d baihgui

Avatar

Зочин 2020-07-06 124.158.107.35

эрдэнийг дагаж амаараа шороо үмхсэн одоо бас л энэнийхээ үгийг сонсоод цацга алдаад суухуу тэгээд

Avatar

dorj 2020-07-06 66.181.185.215

Огцорсон дарга сунгаа, их хурал зарлаж байгаа нь хууль бус. ҮБХ-ээ хуралдуул. Эрх мэдлээ ҮБХ-дээ шилжүүлээд зайгаа тавь

Avatar

Баяр 2020-07-06 66.181.176.237

АН-д итгэл хүлээлгэх цаг болсон Харин Хүрэлсүхийг сөрж чадах мэдлэг боловсрол эр зоригтой хүнээ гаргаад ир тэгээд 10 сард орон нутгийн сонгуульд улмаар 2021 онд Женког өөрчилж ялалт байгуулах морио гаргаагай 2024 онд ард түмэн та нар өгнөө ГҮЙЦЭЭ

Avatar

zochin 2020-07-06 64.119.21.107

ene nukhur chini ogtsorloo geed baysan yasan be

Avatar

Zochin 2020-07-06 202.21.124.20

Yundaa ingej yarsan yum bol doo.10 sard hiih heregtei.

Avatar

Зочин 2020-07-06 202.179.27.24

Энэ нэг худлаа хэдэн хүн уралдуулдагаа болимоор бна а.

Avatar

Ip 2020-07-06 202.21.100.210

Намын дүрэм тийм. Чамд хүртээлгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж