Шинээр авсан зээл, өрийн эргэн төлөлтийн харьцаа 133 хувьд хүрнэ | News.MN

Шинээр авсан зээл, өрийн эргэн төлөлтийн харьцаа 133 хувьд хүрнэ

Шинээр авсан зээл, өрийн эргэн төлөлтийн харьцаа 133 хувьд хүрнэ

Шинээр авсан зээл, өрийн эргэн төлөлтийн харьцаа 133 хувьд хүрнэ

Монголбанк 2020 оны зургадугаар сарын инфляцын тайланг гаргажээ. Тус тайланд дурдсанаар, батлагдсан төсвийн хүрээнд 2020 онд төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оноос 996 тэрбум /+ 9.2%/ төгрөгөөр, зардал 2 их наяд 443 тэрбум /+ 21.4%/төгрөгөөр нэмэгдсэнээр төсвийн бодлого өнгөрсөн оноос сулрах төлөвтэй байгааг дурдсан байна.

Мөн 2020 оны эхний таван сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого төлөвлөгөөнөөс 18.9 хувиар бага, төсвийн зардал 22.1 хувийн дутуу гүйцэтгэлтэй байсан бөгөөд төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их наяд 579 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.

Тэнцвэржүүлсэн орлого эхний таван сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 608 тэрбум төгрөгөөр /15.4 хувь/ буурч, орлогын 91.4 хувийг татварын орлого бүрдүүлжээ. Үүнд:

  • Орлогын албан татвар 187.1 тэрбум төгрөг
  • АМНАТ-ын орлого 103.9 тэрбум төгрөг
  • Импорттой холбоотой татварын орлого 103.8 тэрбум төгрөг,
  • Татварын бус орлого 75.1 тэрбум төгрөг,
  • Нийгмийн даатгалын орлого 60.2 тэрбум төгрөг,
  • Дотоодын бараа, үйлчилгээний НӨАТ-ийн орлого 23.1 тэрбум төгрөг,
  • Дотоодын архины онцгой албан татварын орлого 21.4 тэрбум төгрөгөөр тус, тус буурсан

Харин НӨАТ-ын буцаан олголт 17.9 тэрбум төгрөгөөр өндөр байв.

2020 оны батлагдсан төсвийн зардлын гол бүрэлдэхүүн хэсгүүдийг 2019 оны урьдчилсан гүйцэтгэлтэй харьцуулахад:

  • Хөрөнгө оруулалтын зардал 988 тэрбум төгрөг/35 хувиар/,
  • Урсгал шилжүүлэг 835 тэрбум төгрөг /25 хувиар/,
  • Бараа, үйлчилгээний бусад зардал 424.5 тэрбум төгрөг /10.6 хувиар/, үүний дунд цалингийн зардал 371 тэрбум төгрөгөөр /16.4 хувиар/тус, тус нэмэгджээ.

Харин эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийн хэмжээ 356 тэрбум төгрөгөөр буурахаар байна.

2020 оны эхний таван сарын байдлаар төсвийн зардал 77.9 хувийн гүйцэтгэлтэй, үүнээс хөрөнгийн зардал 56.1 хувийн гүйцэтгэлтэй байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад төсвийн нийт зардал 1’116.4 тэрбум төгрөгөөр /29.3 хувь/ нэмэгджээ. Үүнд:

  • Татаас ба шилжүүлгийн зардал 646.5 тэрбум төгрөг
  • Хөрөнгийн зардал 301.8 тэрбум төгрөг
  • Бараа, үйлчилгээний зардал 244.1 тэрбум төгрөгөөр тус, тус нэмэгджээ.

Харин зээлийн үйлчилгээний төлбөр 17.3 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 58.1 тэрбум төгрөгөөр буурчээ.

Шинээр авсан зээл, өрийн эргэн төлөлтийн харьцаа: Батлагдсан дүнгээр 2020 онд гадаад зээл, дотоод үнэт цаасны үндсэн төлбөр болон зээлийн үйлчилгээний төлбөрт 1.9 их наяд төгрөг төлөхөөр байна.

Шинээр арилжаалах дотоод үнэт цаас, гадаадаас авах төсөл болон хөтөлбөрийн зээл нийтдээ 2.6 их наяд төгрөг байх тул шинээр авсан зээл, өрийн эргэн төлөлтийн харьцаа 133 хувьд хүрч нэмэгдэхээр болжээ.

Өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын нийт өр: Батлагдсан төсвөөр өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын нийт өр 2020 онд хуульд заасан хязгаарт багтаж байна.

Мөн зээлийн үйлчилгээний төлбөрийн төсвийн тэнцвэржүүлсэн орлогод эзлэх хувь 2016 оноос хойш үргэлжлэн буурч, 2019 онд 8 хувьтай гарсан бол 2020 оны батлагдсан төсвийн төсөөллөөр өмнөх оны түвшинд хадгалагдахаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-06 202.179.21.201

тавантолгойн хувьцааны мөнгө хаачиваа иргэн бүрт 100000 мянга хэн үүнийг зогсоов юунд зориулав их хурал хэдэн сэтгүүлч илтгэгч нараа дүүрлээ МАН нам

Avatar

Зочин 2020-07-06 202.179.21.201

наяд төгрөгийг сонгуулвд заржээ одоо тодотгол хийнэ энэ хүрэлсүх их хулгайч юм даа

Avatar

Зочин 2020-07-06 150.129.141.99

MAN tusuv nereer asar ih mungu bidnees hulgailaad teriigee erguulj songogchdod taraagaad turiin erhend garsan shuu dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж