Иран “газар доорх пуужингийн хот” байгуулсан гэв

Хуучирсан мэдээ: 2020.07.06-нд нийтлэгдсэн

Иран “газар доорх пуужингийн хот” байгуулсан гэв

Иран “газар доорх пуужингийн хот” байгуулсан гэв

Тегеран өмнөд эргийнхээ дагуу хуурай газрын болон далайн ёроолын газар доор хэд хэдэн “пуужингийн хот” байгуулсан хэмээн Ираны хувьсгалт харуулын тэнгисийн цэргийн ахмадууд мэдээлээд түүнийгээ “Ираны дайснуудын хар дарсан зүүд” хэмээн тодорхойлж байна.

Газар доорх байгууламжуудад хоргодох байрууд, пуужин хөөргөх тавцангууд зэрэг шаардлагатай зүйлс бий хэмээн адмирал Аль Реза Тангсири өнгөрсөн долоо хоногт ярьжээ. Мөн тэрбээр “Иран Оман болон Персийн булангийн эргийн хуурай газрын бөгөөд далайн ёроолын газар доор хэд хэдэн пуужингийн хот байгуулсан. Энэ нь Ираны дайснуудын хувьд жинхэнэ хар дарсан зүүд” хэмээн тайлбарласан байна.

Мөн түүний хэлснээр Ираны хувьсгалт харуулын тэнгисийн цэрэг 23 мянган бие бүрэлдэхүүн, 428 завиар хүчээ зузаатган өмнөд хилийнхээ дагуу байрлуулсан аж. Түүнчлэн холын зайн пуужин, “төсөөллөөс ч илүү” цоо шинэ цэргийн усан онгоцнууд дайсантайгаа нүүр тулахаар бэлдэж буй гэнэ.

Өмнө нь Ираны цэргийн ахлах албан тушаалтнууд Иран пуужингийн үйлдвэр болон хөөргөх тавцан зэргээ маш сайн нууцалж буй хэмээн ярьж байсан билээ. Гэвч энэ бүхнийг батлах баталгаа одоохондоо хэнд ч байхгүй байна.

Сүүлийн үед Персийн буланд олон осол, газрын тосны усан онгоц сөнөөсөн нууцлаг дайралт зэрэг үйл явдлаас болж гадаадын цэргүүд ихээр анхаарлаа хандуулж буй билээ. Тэдгээр ослуудад АНУ, Их Британи зэрэг орнууд Ираныг буруутгаж байгаа ч Ираны зүгээс оролцоогүй гэдгээ тайлбарласаар байгаа юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж