Сонгогчид Ж.Эрдэнэбатыг суллахыг шаардав | News.MN

Сонгогчид Ж.Эрдэнэбатыг суллахыг шаардав

Сонгогчид Ж.Эрдэнэбатыг суллахыг шаардав

Сонгогчид Ж.Эрдэнэбатыг суллахыг шаардав

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарыг шүүх хурал өнөөдөр /2020.07.06/ гурав дахь өдрөө нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд болж байна.

Шүүхээс шударга шийдвэр гаргахыг хүсэж, Сэлэнгэ аймгийн иргэд шүүх хуралдаан болж байгаа байрны гадаа жагссан. Тэдний төлөөлөл болсон иргэдийн байр суурийг хүргэж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Э.Хаснавч

Ж.Эрдэнэбат гишүүнийг хууль бусаар цагдан хорьж байгааг эргэн харж буруу гаргасан шийдвэрээ цуцалж, суллахыг шаардаж байна. Яагаад гэвэл сэлэнгэчүүд гурав дахь удаагаа үнэмлэхүй байдлаар сонгож байна гэдэг бол энэ хүн Сэлэнгэ нутагтаа юу хийж хийсэн бүтээсэн гэдгийг харуулж байгаа хэрэг гэж иргэн хүнийхээ хувьд үзэж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Ц.Ууганбаяр

Гэм буруугүйг нь мэдээд Сэлэнгийн ард түмэн бүгд сонгосон. Тиймээс Ж.Эрдэнэбатыг суллахыг шаардаж байна. Суллагдаж ажлаа үргэлжлүүлж хийгээсэй хэмээн хүсэж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Г.Тольтдэлбээ

Хууль зөрчөөд хорьсон гээд байгаа. Одоо ингээд УИХ-ын гишүүн болсон болохоор суллагдах байх. Энэ хүн Сэлэнгийг төлөөлөөд гарч ирж байгаа. УИХ-д энэ хүн байхгүй байна гэдэг бол Сэлэнгэд хийх ёстой зүйл багасаж байна гэсэн үг.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Т.Шинэбаяр

Залуучууд бол бүгд дэмжиж байсан. Ж.Эрдэнэбат гишүүнийг суллахгүй байгаа явдал нь бид хэдийн сонголтыг хүндэтгэж харьцахгүй байгаагийн илрэл юм.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Б.Оюунцэцэг

Үнэхээр Сэлэнгэ түмнийхээ төлөө хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй гэдгийг мэдэж байгаа учраас УИХ-д Ж.Эрдэнэбат гэдэг хүнийг дахин сонгосон. УИХ-д сонгогдсон гишүүд тангаргаа өргөж байна. Иймээс Ж.Эрдэнэбат гэдэг хүнийг цагдан хорихоос нь чөлөөлөөд тангаргийг нь өргүүлэх ёстой гэж бодож байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Ц.Болорчимэг

Сонгуулийн үеэр цагдан хорьсон нь мэдээж шударга бус хэрэг байсан. Иргэд бид нарын сонгох эрхэнд халдсан. Бид нарын сонголтыг хүлээн зөвшөөр гэж хэлмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-06 202.126.89.172

Ганц л юмыг ойлго. Сэлэнгийхэн сүрхий байж болно. э****з бол э****з.

Avatar

Зочин 2020-07-06 202.21.107.120

энэ хэдэн халтар авгай нар харваас мөнгөний үнэр авчиаж Ж.Эрдэнэбатын ял хөнгөдлөө 25 жил өгөх байсаным..

Avatar

Зочин 2020-07-06 43.242.242.59

Гэмт хэрэг үйлдсэн бол Сэлэнгэ аймгийнх байсан ч ял гарцаагүй. Энэ нь шударга ёсонд нийцэнэ. Харин шүүхэд нөлөөлөх оролдлого хийж байгаа дээрх танхай нөхдөд эрүүгийн хэрэг үүсгэж, ял шийтгэл оногдуулах нь зөв. Шүүн таслах ажиллагаанд саад болж байгаа Ж.Эрдэнэбатын найз нөхөд, түрийвч нэг нөхдөд хариуцлага тооцож хуулийг мэдрүүл. Жагсаад цуглаан хийхээр шүүх шийдвэрээ өөрчлөөд гаргачихдаг хөг өнгөрсөн. Урьд тийм явдал олон гарч байсан. Цаг өөр болж шударга ёс хүчээ авч байна Сэлэнгэчүүд ээ

Avatar

иргзн 2020-07-06 202.179.26.100

Зөв Шийдвэр гаргалаа , Мөнгөний Жагсагчид бол зүгээр Цаашаа тэгж Далжигнаж байж Хуулийн хариуцлага хүлээж Улс төрчидын тоглоомын Золиос болов доо, Олсон хэдэн юмаа аваад чимээгүй л явцгаасан нь дээр дээ

Avatar

333 2020-07-06 202.179.3.246

zov shuulee

Avatar

Зочин 2020-07-06 43.228.131.45

ШҮҮХ ЭХ ОРОН ГАЗАР ШОРООГОО ХАРИЙЭН ЛУЙВАРЧДАД ХУДАЛДАЖ ИДСЭН АВИЛГАЧ ТҮШЭЭДИЙГ ЦЭЭРЛҮҮЛЭХ АЖЛАА Л ХИЙЖ БАЙНА. ХАРИУЦЛАГА ЗААВАЛ БАЙХ ЁСТОЙ.
ОДОО ЭЛБЭГДОРЖ, САЙХАНБАЛАГ, ОФШОР САНЖИЙН БАЯР, ХУЖ АА БАЯРЦОГТ, БАТ-ҮҮЛ, ДОЛИР ЗОРИГТ, ХАЛЗАН ГАНБОЛД, БЯМБАСАЙХАН, НОМТОЙБАЯР НАРЫН ХЭРГИЙГ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2020-07-06 43.242.243.175

Сонгогчид гэж дээ, менге аваад сумлагдчихсан гарууд л биз дээ, эд нийт сонгогчдыг телеелехгуй ш дээ

Avatar

Ганаа 2020-07-06 103.14.39.51

Сэлэнгэ аймаг ганцхан Мандал сумтай юм уу? Яагаад энэ хар луйварчинг өмөөрөөд байна!!!!

Avatar

Хооёо 2020-07-06 43.242.242.6

Гэмт этгээд сонгосон нь өөрөө буруу л даа Энд нэг аймгийн нэг хүний асуудал биш бүхэл бүтэн улсын эрх ашгийн асуудал яригдаж байна л дээ Сээлэнгэчүүдээ

Avatar

guest 2020-07-06 115.179.50.230

Ene yariltslaga ogson humuusiig shuugcheer ajiluulmaar yumdoo. gem buruuguig ni daldiig hardag hun shig l helehiin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж