Сонгогчид Ж.Эрдэнэбатыг суллахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2020.07.06-нд нийтлэгдсэн

Сонгогчид Ж.Эрдэнэбатыг суллахыг шаардав

Сонгогчид Ж.Эрдэнэбатыг суллахыг шаардав

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарыг шүүх хурал өнөөдөр /2020.07.06/ гурав дахь өдрөө нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд болж байна.

Шүүхээс шударга шийдвэр гаргахыг хүсэж, Сэлэнгэ аймгийн иргэд шүүх хуралдаан болж байгаа байрны гадаа жагссан. Тэдний төлөөлөл болсон иргэдийн байр суурийг хүргэж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Э.Хаснавч

Ж.Эрдэнэбат гишүүнийг хууль бусаар цагдан хорьж байгааг эргэн харж буруу гаргасан шийдвэрээ цуцалж, суллахыг шаардаж байна. Яагаад гэвэл сэлэнгэчүүд гурав дахь удаагаа үнэмлэхүй байдлаар сонгож байна гэдэг бол энэ хүн Сэлэнгэ нутагтаа юу хийж хийсэн бүтээсэн гэдгийг харуулж байгаа хэрэг гэж иргэн хүнийхээ хувьд үзэж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Ц.Ууганбаяр

Гэм буруугүйг нь мэдээд Сэлэнгийн ард түмэн бүгд сонгосон. Тиймээс Ж.Эрдэнэбатыг суллахыг шаардаж байна. Суллагдаж ажлаа үргэлжлүүлж хийгээсэй хэмээн хүсэж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Г.Тольтдэлбээ

Хууль зөрчөөд хорьсон гээд байгаа. Одоо ингээд УИХ-ын гишүүн болсон болохоор суллагдах байх. Энэ хүн Сэлэнгийг төлөөлөөд гарч ирж байгаа. УИХ-д энэ хүн байхгүй байна гэдэг бол Сэлэнгэд хийх ёстой зүйл багасаж байна гэсэн үг.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Т.Шинэбаяр

Залуучууд бол бүгд дэмжиж байсан. Ж.Эрдэнэбат гишүүнийг суллахгүй байгаа явдал нь бид хэдийн сонголтыг хүндэтгэж харьцахгүй байгаагийн илрэл юм.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Б.Оюунцэцэг

Үнэхээр Сэлэнгэ түмнийхээ төлөө хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй гэдгийг мэдэж байгаа учраас УИХ-д Ж.Эрдэнэбат гэдэг хүнийг дахин сонгосон. УИХ-д сонгогдсон гишүүд тангаргаа өргөж байна. Иймээс Ж.Эрдэнэбат гэдэг хүнийг цагдан хорихоос нь чөлөөлөөд тангаргийг нь өргүүлэх ёстой гэж бодож байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Ц.Болорчимэг

Сонгуулийн үеэр цагдан хорьсон нь мэдээж шударга бус хэрэг байсан. Иргэд бид нарын сонгох эрхэнд халдсан. Бид нарын сонголтыг хүлээн зөвшөөр гэж хэлмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж