Г.Мандахнаран, Э.Бэхбаяр нарын шилдгүүд ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2016.01.09-нд нийтлэгдсэн

Г.Мандахнаран, Э.Бэхбаяр нарын шилдгүүд ялагдлаа

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ. Энэ өдөр эрэгтэй 57 кг, 65 кг, 70 кг, 97 кг, эмэгтэй 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорлоо.

Энэ өдөр олон сонирхолтой барилдаан болж, шөвгийн наймд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран Б.Батмагнайд, 2015 Монголын шилдэг тамирчин, гавьяат тамирчин Э.Бэхбаяр Д.Цогтбаатарт ялагдан хүрэл медаль хүртсэн юм. Эдгээр жинд шинэ аваргууд төрсөн.

Мөн эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд Ш.Түмэнцэцэг гавьяат тамирчин О.Насанбурмааг ялж, улсын аваргад түрүүллээ.

 

ДҮН:

Эрэгтэй:

57 кг:

Алтан медаль: С.Батболд

Мөнгөн медаль: Д.Цогтбаатар /"Алдар" спорт хороо/

Хүрэл медаль: Э.Бэхбаяр /"Хангарьд" спорт хороо/, Т.Тулга /"Арслан" клуб/

65 кг:

Алтан медаль: Б.Батмагнай /"Алдар" спорт хороо/

Мөнгөн медаль: Б.Номин /"Хилчин" спорт хороо/

Хүрэл медаль: Г.Мандахнаран /"Алдар" спорт хороо/, Ц.Чингэс /"Ганьт"/

70 кг:

Алтан медаль: Б.Батзориг /"Хилчин" спорт хороо/

Мөнгөн медаль: Б.Батсүх /"Мегастар" ХУД/

Хүрэл медаль: Б.Цогтгэрэл /"Мегастар" ХУД/, Д.Хатанбаатар /Сүлд/

 

97 кг:

Алтан медаль: Д.Хүдэртулга /"Сүлд"/

Мөнгөн медаль: М.Билгүүтэй /"Женко" клуб/

Хүрэл медаль: А.Батмөнх /Харгант Цамхаг/ , Т.Пүрэвдорж /Харгант Цамхаг/

 

ЭМЭГТЭЙ:

48 кг

Алтан медаль: Ц.Намуунцэцэг /"Мегастар", ХУД/

Мөнгөн медаль: Б.Мөнхнаран /БЗД/

Хүрэл медаль: Б.Мөнхтуяа /"Хангарьд" клуб/, Э.Нарангэрэл /"Хангарьд" клуб/

55 кг:

Алтан медаль: Г.Отгонжаргал /"Алдар" спорт хороо/

Мөнгөн медаль: П.Отгонбаяр /Женко/

Хүрэл медаль: Н.Анударь /Цастын барс/, Б.Болортуяа /"Женко" клуб/

60 кг:

Алтан медаль: О.Оюунтуяа /"Аварга" ДС/

Мөнгөн медаль: Х.Болортуяа /Орхон/

Хүрэл медаль: Б.Наранцэцэг /МҮБТДС/, Б.Номин-Эрдэнэ /Хангарьд/

69 кг:

Алтан медаль: Ш.Түмэнцэцэг /Хилчин/

Мөнгөн медаль: О.Насанбурмаа /Хангарьд/

Хүрэл медаль: Х.Хишигмаа /Арслан/, Х.Болортунгалаг тус тус медальт байрт шалгарлаа.

 

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж