Баян-өлгий аймгийн Улаанхус суманд 15 настай хүүхдээс тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Хүүхэд нохойд бариулсан тарвагыг авчирсан бөгөөд халуурах шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт тусгаарлажээ. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн баг голомтод ажиллахаар явж байгаа аж.
Түүнчлэн Ховд аймагт 27, 17 настай хоёр иргэн тарваган тахлаар өвчилсөн, одоо иргэдийн биеийн байдал сайжирсан байна. Мөн дээрх тохиолдлын нэг болон хоёрдугаар хавьтлыг бүрэн хяналтад авсан тул тус аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хөл хориог цуцалсан юм.
Гоц халдварт тарваган тахлаас урьдчилан сэргийлж тарвага агнахгүй, нохойд бариулсан, удаан хөдөлгөөнтэй байгаа тарвагатай ойртохгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ