Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ хоёр дахь өдрөө боллоо

Хуучирсан мэдээ: 2016.01.09-нд нийтлэгдсэн

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ хоёр дахь өдрөө боллоо

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг, 90 кг, 100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорлоо.

Ингээд дүнг танилцуулья:

ЭРЭГТЭЙ:

73 кг:

Алтан медаль: Н.Хадбаатар

Мөнгөн медаль: Б.Батгэрэл

Хүрэл медаль: П.Пүрэвдаваа, Д.Дөлгөөн

81 кг:

Алтан медаль: О.Ууганбаатар

Мөнгөн медаль: Н.Дагвасүрэн

Хүрэл медаль: Б.Гаажадамба, Б.Алтансүх нар хүртлээ.

90 кг:

Алтан медаль: Л.Отгонбаатар   

Мөнгөн медаль: Г.Алтанбагана

Хүрэл медаль: Р.Анхбаатар, О.Цэцэнцэнгэл

100 кг:

Алтан медаль: Х.Цогтгэрэл  

Мөнгөн медаль: Г.Түвшинжаргал

Хүрэл медаль: Д.Пүрэвдорж, А.Амбасэлмаа

+100 кг:

Алтан медаль: Б.Тэмүүлэн

Мөнгөн медаль: Д.Анар

Хүрэл медаль: Н.Батсуурь, Э.Энх-Амгалан

ЭМЭГТЭЙ:

48 кг:

Алтан медаль: Э.Базаррагчаа

Мөнгөн медаль: М.Долгоржав

Хүрэл медаль: Б.Хорлоо, Э.Уртнасан

52 кг:

Алтан медаль: А.Цолмон (улсын аваргад дөрөв дэх удаагаа түрүүллээ)

Мөнгөн медаль: Б.Бат-Эрдэнэ

Хүрэл медаль: Д.Болор-Эрдэнэ, Б.Алтанцэцэг тус тус медальт байр шалгарлаа.

Жүдо бөхийн энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Орхон аймаг байгуулагдсаны 40 жилийг ой, Ази тивийн анхны аварга, Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын зуны олимпиос медаль хүртсний 20 жилийн ойд зориулан тус аймагт болж байна.

Эрэгтэйчүүдийн 39 дэх, эмэгтэйчүүдийн 24 дэх, багийн 4 дэх удаагийн улсын аваргын тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн жүдо бөхийн холбоо, "Хангарьд" спорт хороо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд маргааш багийн улсын аваргын тэмцээн болж, өндөрлөнө.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж