Гэрээсээ ажилладаг хүмүүсийн ирээдүйн төрхийг тодорхойлжээ | News.MN

Гэрээсээ ажилладаг хүмүүсийн ирээдүйн төрхийг тодорхойлжээ

Гэрээсээ ажилладаг хүмүүсийн ирээдүйн төрхийг тодорхойлжээ

Гэрээсээ ажилладаг хүмүүсийн ирээдүйн төрхийг тодорхойлжээ

Энэ оны эхээр Covid-19 цар тахал олон улсад дэгдэж, хөл хорио тогтоохоос өөр аргагүй болсон билээ. Улмаар олон компани ажилчдаа гэрээс нь ажиллуулах шийдвэр гаргаж, зарим нь цаашдаа ч энэ хэлбэрээ хадгалж үлдэхээр шийдсэн юм. Тэгвэл судлаачид хүн урт хугацаанд гэрээсээ ажиллавал хэрхэн өөрчлөгдөхийг дүрслэн үзүүлжээ.

Судлаачид тооцоолон гаргасан төрхөө Сюзан хэмээн нэрлэж, түүн шиг болмооргүй байвал гэрээс гадуур ажиллах хэрэгтэй хэмээн анхааруулсан байна. Уг зургийг анх АНУ-ын ажил хайлтын платформ DirectlyApply дээр байршуулсан бөгөөд гэрээсээ ажилладаг хүмүүсийн 25 жилийн дараах төрх хэмээн тодорхойлсон байна.

Мөн Сюзаны гадаад төрхөөр зогсохгүй сэтгэл санаа, амьдралын хэв маяг ч маш их өөрчлөгдсөн байх аж. Тухайлбал, тэрбээр хэт урт хугацаанд гэрээсээ ажилласаар хүнтэй харьцах чадваргүй болж, нийгмийн идэвх суларснаар өөртөө анхаарал тавин гоё хувцаслах, усанд орох зэргийг хайхрахаа больсон, цахим дэлгүүрээс бараа захиалан гэрийн үүдэндээ хүргүүлж, цайны цагаараа зурагт үзэхээс өөр зүйл хийхээ байсан гэнэ.

Мөн ажлаа хийхдээ үргэлж жигнэмэг гэх мэт зүйл хивснээс болж илүүдэл жинтэй болох бөгөөд хөдөлгөөний дутагдлаас болоод хоолоо шингээх чадвар муудаж, бүх өдөр дэлгэц ширтэн суудаг болсноор нүд нь хуурайшин улайж, доогуураа хар хүрээтэй болох гэнэ. Мөн хүнтэй харилцдаггүйгээс стрессийн түвшин асар ихээр нэмэгдэж, Д витамин дутагдсанаар үс унаж, арьс цайх аж.

Сюзаны төрхийг албан ёсоор эрдэмтэд батлаагүй ч сэтгэлзүйч болон бялдаржуулалтын мэргэжилтнүүд боломжтой хэмээн үзэж байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-06 202.21.107.115

Өө иймэрхүү хүнийг харсан юм байна. Нэг хол ч байдаггүй. Бугуй өвдөөд байна гээд сарвуугаа байнга хөдөлгөөд л байдаг юм. Бас тэр гэдэс өрвийсөн үс нь яг яг.

Avatar

Elle 2020-07-06 202.126.89.23

thank you

Avatar

Angerey 2020-07-06 202.131.229.146

Ene minii zurag baidag chass ooy

Avatar

Angerey 2020-07-06 202.131.229.146

ene minii zurag baidag chaas ooy

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж