Чингис хааны өвөлжөөг Австралийн судлаачид илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.06-нд нийтлэгдсэн

Чингис хааны өвөлжөөг Австралийн судлаачид илрүүлжээ

Чингис хааны өвөлжөөг Австралийн судлаачид илрүүлжээ

Чингис хааны амьдралын ихэнх хэсэг нууцлаг хэвээр үлдсэн. Гэхдээ Австралийн судлаачид Их Монгол улсын хаан Чингисийн өвөл нутаглаж байсан газрыг олж илрүүлснээ мэдэгджээ. Тэд археологийн малтлагаар илэрсэн амьтны яс, шүдэнд радио-карбоны задлан шинжилгээ хийснээр Их Монгол улсын үед Чингис хааны өвөлжиж байсан газар хэмээх таамгийг дэвшүүлсэн аж. Дэлхий дээрх хамгийн том эзэнт гүрнийг үндэслэгч Чингис хаан нь 1162-1227 оны хооронд амьдарч байсан гэж түүхчид үздэг.

Австралийн Үндэсний их сургуулийн судлаач Жак Феннер багийнхныхаа хамт Аврага гэх археологийн газраас олдсон амьтны яс, шүдийг судалж, дээрх таамгийг дэвшүүлжээ. Аврага гэх газрыг Монгол, Японы хамтарсан баг олон жил судалж байгаа юм. Түүнчлэн Японы археологич Нориюки Ширайши “Ази дахь археологийн судалгаа” нэртэй бүтээлдээ Аврага гэх газар нь Чингис хааны өвөлжөө байсан байх магадлалтай гэж бичжээ. Учир нь тус газраас олдсон амьтны яс, шүд нь Чингис хааны амьд ахуй цаг хугацаатай таарч байгаа аж. Тус газар нэгэн цагт өвөлжөө болгон ашиглаж байсан ч хожим орхисон байх магадлал өндөр гэнэ. Одоогоор тус таамгийг батлахаар Чингис хаантай шууд холбогдох нотлох баримт, эд өлгийн зүйлсийг хайж байгаа аж.

Мал маллах нь Их Монгол улсын үе төдийгүй орчин цагийн монголчуудын эдийн засгийн чухал бүрэлдэхүүн хэсэг хэвээр байгааг судлаачид онцолжээ.

Эх сурвалж: ABC NET

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ХахаХаха
23
ТэнэглэлТэнэглэл
14
ГайхмаарГайхмаар
12
ЗөвЗөв
10
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж