UFC 251: Масвидал Бернсийг орлож Камару Усмантай тулалдана

Хуучирсан мэдээ: 2020.07.06-нд нийтлэгдсэн

UFC 251: Масвидал Бернсийг орлож Камару Усмантай тулалдана

UFC 251: Масвидал Бернсийг орлож Камару Усмантай тулалдана

Мэргэжлийн холимог тулааны урлагийн шилдэг холбоодын нэг UFC өнгөрөгч зургадугаар сард тулааны арал байгуулж буйгаа зарласан билээ. Энэхүү тулааны арал нь Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотын Яс арал болохыг тус холбооны ерөнхийлөгч Дана Уайт мэдэгдсэн. Тэгвэл тус тулааны арал дээр зохион байгуулагдах хамгийн анхны UFC холбооны өдөрлөг болох UFC 251 ирэх долдугаар сарын 12-нд зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан тус өдөрлөгт оролцох тулаанчдаас холбооны зүгээс шинэ коронавирусийн шинжилгээ авсан ч оргил тулааны эзэн Гилберт Бернс халдвар авсан нь тогтоогдсон гэнэ. Ийнхүү хагас дунд жингийн бүсийг эзэмшигч Камару Усмантай тулалдах тулаанч эзгүй болсон. Гэвч UFC холбоо сохорсон биш завшив гэлтэй Хорхе Масвидалтай тохиролцож Камару Усмантай тулалдуулахаар болжээ.

Хорхе Масвидал UFC холбооны түүхэн дэх хамгийн хурдан буюу 5 секундын дотор өрсөлдөгчөө хүнд цохилтоор унагаасан тулаанч билээ

Харин халдвар авсан нь тогтоогдсон Гилберт Бернс өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Эцэст нь гэртээ ирж, өрөөндөө тусгаарлагдлаа. Толгой л хүчтэй өвдөж байна. Амарч, эдгэрнэ !" хэмээжээ. Тэрбээр өнгөрөгч тавдугаар сард Тайрон Вудлиг ялж аваргын бүсний төлөө тулаан хийх эрхтэй болсон юм. Гэвч харамсалтай нь цар тахлын улмаас хүсэн хүлээсэн тулаанаа хийх боломжгүй боллоо.

Хорхе Масвидал болон Камару Усман нарын тулаанаас гадна өдөн жингийн аваргын бүсийг эзэмшигч Александр Волкановски-Макс Холлавэй нарын хоёрдахь тулаан мөн Петр Ян-Жозе Алдо зэрэг маш сонирхолтой тулаанууд зохион байгуулагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж