Д.Нямхүү: Жирэмсэн эмэгтэй амаржиж, охин мэндэллээ | News.MN

Д.Нямхүү: Жирэмсэн эмэгтэй амаржиж, охин мэндэллээ

Д.Нямхүү: Жирэмсэн эмэгтэй амаржиж, охин мэндэллээ

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Sunday, July 5, 2020

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас шинэ коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Covid-19-т халдвар дэлхийн 216 улс оронд тархаж, 11 сая 537 мянган хүн өвчилж, 536 мянган хүн нас бараад байна. Одоогоор 6.5 сая хүн эдгэрч, 4.5 сая хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 165 мянган хүн халдвар авч 3000 гаруй хүн нас барсан байна. АНУ-д 52 мянга, Бразилд 26 мянган, Энэтхэгт 23 мянган хүн өвчилж халдвараар тэргүүлж буй орны тоонд багтаж байна. ОХУ-д сүүлийн 24 цагт 6736 хүн 134 хүн нас барсан.

Манайхтай хил залгаа Тува, Буриад Читад 29-81 тохиолдлоор нэмэгдсэн байна. Монгол Улсад сүүлийн 24 цагт 89 ажиглалтаас гарч, 135 хүн ажиглалтад орж, одоогоор 2763 хүн ажиглалтад байна. Ажиглалтад байгаа хүмүүст 45 их эмч, 81 резидент үйлчилж байна. Шуурхай утас 119-т сүүлийн 24 цагт 154 хүн, шуурхай аппликейшнд гурван хүн холбогдож мэдээлэл авлаа.

ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарна Б.Янжмаа: 

ДЭМБ-ын мэдээлж буйгаар 203 мянга гаруй шинэ тохиолдол, 5000 гаруй нас баралт бүртгэгдсэн байна. АНУ-д 52 мянга гаруй хүн шинээр халдвар авч нийт халдвар 2.8 сая гаруйд хүрч 129 мянга гаруй хүн эндсэн байна. ОХУ-д нийт 10 гаруй хүн нас барсан. БНСУ-д өчигдөр 48 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгдлээ. Шинэ халдвар бүгд дотоодын халдвар байсан. БНХАУ-д Ням гаригт дөрвөн шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нэг нь гаднын орноос зөөвөрлөгдсөн.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.7.5/ нийт 334 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд вирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан таван хүн, идэвхтэй тандалтын долоон хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 26, Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 262 хүн, Алтанбулагийн боомтын 32 жолооч зэрэг хүн багтаж байгаа.

Өнөөдөр гурван хүн эдгэж ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ. Нийт батлагдсан 220 тохиолдол болж, 188 хүн эдгэлээ. Одоо ХӨСҮТ-д 32 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 30 нь хөнгөн, хоёр нь хүндэвтэр байгаа. Ажиглах байранд тусгаарласан байсан жирэмсэн эмэгтэй ХӨСҮТ-д ирж амаржиж, охин мэндэлсэн.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баагий 2020-07-06 182.160.35.10

Жирэмсэн байж яасан их гадаадаар тэнэж явдаг эргүүнүүд вэ? Бас нэг коронтатай хүүхэд төрүүллээ л дээ.

Avatar

Нэ 2020-07-06 78.130.188.118

Яаж ч явсан юм билэ, ямар падлий бнаа, татхгүй бсар бгад трөх дхцөн л юм блгүй. Хөл хрионы өмнө ч хилэр грсан юм бил үү хэн мдлээ

Avatar

Зочин 2020-07-06 39.115.114.99

Барууныхан одоо л агаараар халдана гэдгийг хүлээн үөвшөөрч б гэнээ. Яасан тэнэг улс вэ. Алерги тай хүмүүс сайн мэднэ. Өрөөнд ургамал байхгүй байхадл найтаагаал

Avatar

Зочин 2020-07-06 39.115.114.99

Уханий эхдэм шинжилгээний лаб д 7 жилийн өмнө сарьсан багваахайны вирусйн өвчин бүртгэгдсэн нь илэрчээ. Сарьсан багваахайн баас цэвэрлэж байсан 6 хүн халуурч ханиалгаж өвчилсөн мэдээг уханд өгч байсан юм байна. Хятдууд зориуд тараасан нт үнэн боллоо

Avatar

Зочин 2020-07-06 70.124.171.163

Жирэмсэн эмэгтэй ХӨСҮТ- д төрж байгаа нь ариун явдал уу ?

Avatar

Иргэд 2020-07-06 192.82.78.43

ЭМЯ НЫ САЙД САРАНГЭРЭЛЭЭ ХЭЛТЭСИЙН ДАРГА НАРАНГЭРЭЛ ӨДӨР ӨДРИЙН МЭДЭЭГЭЭР ӨВЧИН ДЭЛ ХИЙД НЭМЭГДЭЖ БАЙГАА ТАЛААР МЭДЭЭЛДЭГ АТЛАА ИРГЭД АМНЫ ХААЛТ ЗҮҮХГҮЙ БАЙГАА НЬ ЁРДИЙН ҮЗЭГДЭЛ БОЛСОН БАЙНА ОНЦГОЙ БМАЙДЛЫН ШТАБ ШААРДАХГҮЙ АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙГААМ БИШҮҮ БААР ЦЭНГЭЭНИЙ ГАЗРЫГ НЭЭЖ ЗАМБААРААГАА АЛДАЖ БАЙНА ЭЦЭСТ НЬ ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ

Avatar

Od 2020-07-06 182.160.33.87

Anhaarlaa sulruulj bolhgui l geed bh ym. gudamjaar amnii haaltgui ybj baigaa gudamj avtobusnii buudluudad tamnia tataad shulseehee hayaad baigaa humuusee juramlaach dee! Hubi hun hediigeer helj shaarddag gesen huchinii baiguullagaas zohitsuulalt hiih shaardlagatai bn shuu dee! Ymar ni amaa tagl
ahgui cholootei ybaad baij boldog ymar ni boldoggui ym.

Avatar

Зочин 2020-07-06 27.123.214.2

huswel amaa taglahgui l yaw!! bitgii naad hediinhee surguulitai nohoi shg bvh umiig n vg duugui dagaad bai. Hen n horigdood hen shoudaad boldog um

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж