Д.Нямхүү: Жирэмсэн эмэгтэй амаржиж, охин мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2020.07.06-нд нийтлэгдсэн

Д.Нямхүү: Жирэмсэн эмэгтэй амаржиж, охин мэндэллээ

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Sunday, July 5, 2020

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас шинэ коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Covid-19-т халдвар дэлхийн 216 улс оронд тархаж, 11 сая 537 мянган хүн өвчилж, 536 мянган хүн нас бараад байна. Одоогоор 6.5 сая хүн эдгэрч, 4.5 сая хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 165 мянган хүн халдвар авч 3000 гаруй хүн нас барсан байна. АНУ-д 52 мянга, Бразилд 26 мянган, Энэтхэгт 23 мянган хүн өвчилж халдвараар тэргүүлж буй орны тоонд багтаж байна. ОХУ-д сүүлийн 24 цагт 6736 хүн 134 хүн нас барсан.

Манайхтай хил залгаа Тува, Буриад Читад 29-81 тохиолдлоор нэмэгдсэн байна. Монгол Улсад сүүлийн 24 цагт 89 ажиглалтаас гарч, 135 хүн ажиглалтад орж, одоогоор 2763 хүн ажиглалтад байна. Ажиглалтад байгаа хүмүүст 45 их эмч, 81 резидент үйлчилж байна. Шуурхай утас 119-т сүүлийн 24 цагт 154 хүн, шуурхай аппликейшнд гурван хүн холбогдож мэдээлэл авлаа.

ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарна Б.Янжмаа: 

ДЭМБ-ын мэдээлж буйгаар 203 мянга гаруй шинэ тохиолдол, 5000 гаруй нас баралт бүртгэгдсэн байна. АНУ-д 52 мянга гаруй хүн шинээр халдвар авч нийт халдвар 2.8 сая гаруйд хүрч 129 мянга гаруй хүн эндсэн байна. ОХУ-д нийт 10 гаруй хүн нас барсан. БНСУ-д өчигдөр 48 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгдлээ. Шинэ халдвар бүгд дотоодын халдвар байсан. БНХАУ-д Ням гаригт дөрвөн шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нэг нь гаднын орноос зөөвөрлөгдсөн.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.7.5/ нийт 334 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд вирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан таван хүн, идэвхтэй тандалтын долоон хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 26, Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 262 хүн, Алтанбулагийн боомтын 32 жолооч зэрэг хүн багтаж байгаа.

Өнөөдөр гурван хүн эдгэж ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ. Нийт батлагдсан 220 тохиолдол болж, 188 хүн эдгэлээ. Одоо ХӨСҮТ-д 32 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 30 нь хөнгөн, хоёр нь хүндэвтэр байгаа. Ажиглах байранд тусгаарласан байсан жирэмсэн эмэгтэй ХӨСҮТ-д ирж амаржиж, охин мэндэлсэн.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж