Платини FIFA-гийн сонгуулиас нэрээ татав

Хуучирсан мэдээ: 2016.01.09-нд нийтлэгдсэн

Платини FIFA-гийн сонгуулиас нэрээ татав

UEFA-гийн экс удирдагч Мишель Платини Дэлхийн хөлбөмбөгийн холбооны тэргүүний сонгуулиас нэрээ татаж буйгаа зарлав.

"Блаттер огцорсны дараа намайг 100 холбоо дэмжиж, өөр 50 холбооноос би албан ёсны захидал авсан юм. Одоо бол би өөр зүйлийг бодох ёстой. Удалгүй CAS-т Доменик Скалагийн удирдсан комисст асуудлыг шийднэ » гэж тэр хэлжээ.

Арванхоёрдугаар сарын сүүлчээр, FIFA-гийн Ёс зүйн хороо Йозеф Блаттер, Мишель Платини хоёрын ялыг хэрэгсэхгүй болгосон ч тэднийг найман жилээр хөл бөмбөгт оролцох эрхийг нь хасаад Блаттерийг 50000, Платинийг 80000 швейцари франкаар тус тус торгожээ.

Блаттер нь хоёр сая Швейцари франкийг Платинид шилжүүлсэн хэрэг мандсан байв. Платини Блаттерын зөвлөх байхдаа хийсэн ажлын хөлс гэж түүнийг тайлбарласан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж