Хариуцлага тооцуулахаар сайдад ханджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хариуцлага тооцуулахаар сайдад ханджээ

Хуучирсан мэдээ: 2016.01.09-нд нийтлэгдсэн

Хариуцлага тооцуулахаар сайдад ханджээ

Авлигатай тэмцэх газарт Архангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Баатарсүрэн нь албан тушаалаа урвуулан ашиглаж байна гэсэн гомдол ирсэн байна. Тус гомдлын дагуу Б.Баатарсүрэнг Авлигатай тэмцэх газраас шалгахад Архангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Баатарсүрэн нь эхнэрийнхээ үүсгэн байгуулж, 100 хувь эзэмшиж, үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдтэй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд зааснаар ажил олгогчийг дэмжих гэрээг байгуулж 2013 онд гурван сая 369 мянга 600 төгрөгийн урамшууллыг олгосон, мөн төрсөн эцэг Батсайхан, төрсөн дүү Б нартай хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих төсөл хэрэгжүүлэх тухай гэрээг байгуулж, тус бүр гурван сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн байсан нь илэрчээ. Мөн Б.Баатарсүрэн нь 2013-2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогоо мэдүүлсэн нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг зөрчсөн байжээ. Иймээс хууль Б.Баатарсүрэнд хариуцлага тооцохыг шаардсан албан бичгийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд Авлигатай тэмцэх газраас хүргүүлжээ.

Д.УЛАМБАЯР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

asd 2016-01-09 59.153.113.36

ATG ch zarimdaa bas l horvood baihgui hurdan shuurhai ajillagaatai shudraga niigmiin toloo ch um shig mundag baiguullaga shu uneheer baharhmaar ! Gem zarimdaa l zarim neg humuusiin yg enen shig asuudliig l yuruusuu harahgui nudee anichaad baidgiiin bur neegeed haraachaaa geheer uruusun nudee halit oniij harsanaa bitgii hudlaa yariad bai geed butsaad nudee aniad hevteed ugdug kkk ternees ch manai ATG mundagaaa mundagaaa

Хөдөлмөрийн салбарынхан 2016-01-09 103.242.47.2

Хөдөлмөрийн үндэсний чуулганы үеэр Г. Баярсайхан сайд би өөрийн намынхандаа хатуу, шударга зарчимч хүн шүү гээд байсан. Ямар хариуцлага тооцохыг нь харж л байя...

Зочин 2016-01-09 103.242.47.2

Нутгийн нэрийг олон түмэнд сайнаар дуудуулж явбал зүгээрсэн. Хөгийн юманд орооцолдох юм даа хөөрхий.

zochin 2016-01-09 103.9.90.66

Hurungu orlogiin meduulgee buruu gargasan gesen undesleleer hariutslaga tootsoj boloh yum bna. Busad hariutslaga tootsoh undeslel bolj chadah uu? Ger bul aav eej ah duu ni yagaad turiin uilchilgeenii gadna uildeh yostoi gej? ted yagaad demjleg avah erhee hasuulah uchirtai yum. Hervee huu ni nuhur ni ene albiig hashdag geed enher aav eejiinh ni erhiig ni hasaj bgaa bol naadah chin undsen huulid harshlah l yum bna.

Зочин 2016-01-09 103.242.47.2

Ashig sonirhliin zerchil gedeg chini ene shyy dee. maanagaa

Зочин 2016-01-09 122.201.21.102

IIM MUUSAIN ALBA, AMINY AJLYG YALGAJI CHADDAGGUY, TURIIN ERKH MEDLIIG KHUWIIN YUM SHIG OILGODOG KHOGIIN LALARUUD BAIKH YUM DAA

сарнай 2016-01-09 202.179.11.58

хэцүү л юм байна ах дүү нь тэгээд юм авч чадархгүй авчил байгаа 1 тэрбум аар аваа юу

Зочин 2016-01-09 122.201.21.102

IIM MUUSAIN ALBA, AMINY AJLYG YALGAJI CHADDAGGUY, TURIIN ERKH MEDLIIG KHUWIIN YUM SHIG OILGODOG KHOGIIN LALARUUD BAIKH YUM DAA