Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төв үйл ажиллагаагаа эхлүүллээ | News.MN

Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төв үйл ажиллагаагаа эхлүүллээ

Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төв үйл ажиллагаагаа эхлүүллээ

Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төв үйл ажиллагаагаа эхлүүллээ

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төвийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, даргын зөвлөлийн гишүүд болон УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар оролцсон юм.

Тус төв нь Налайх дүүрэг дэх Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийг түшиглэн байгуулагдсан бөгөөд 40 гаруй ажилтан, алба хаагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын дүрэмт болон тусгай зориулалтын 40 гаруй нэр төрлийн хувцас хэрэглэлийг стандарт шаардлагын дагуу оёж үйлдвэрлэх туршилт үйлдвэрлэлийн хэсэг, тусгай зориулалтын хувцас хэрэглэлийг цэвэрлэн ариутгах, засан сэлбэх, туршин шалгах үйл ажиллагааг явуулах  цэвэрлэгээний гэсэн хоёр хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулах юм.

Мөн туршилт үйлдвэрлэлийн хэсэг нь хатгамалын, эсгүүрийн болон гүйцэтгэн боловсруулах, бөөнөөр үйлдвэрлэх оёдлын, захиалгат хувцасны гэсэн дөрвөн тасагтай бөгөөд өдөрт дунджаар 70 орчим ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж