Энэ онд 40.3 мянган тонн гурил импортолно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Энэ онд 40.3 мянган тонн гурил импортолно

Хуучирсан мэдээ: 2016.01.09-нд нийтлэгдсэн

Энэ онд 40.3 мянган тонн гурил импортолно

Хүнс хөдөө аж ахуйн яаманд 75 аж ахуйн нэгж улаан буудайн гурил импортлох хүсэлтээ ирүүлжээ. Үүнээс 65 компанид нийт 40.3 мянган тонн гурил  импортлохыг Хүнс хөдөө аж ахуйн яам зөвшөөрчээ. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад зургаа дахин компанид гурил импортлох зөвшөөрөл олгосон гэсэн үг юм. Импортын зөвшөөрлийн тоог олшруулсан нь үйлдвэржилтийг дэмжих нэг арга гэнэ. Тухайлбал “Өгөөж”, “Талх чихэр” зэрэг хүнсний чиглэлийн таван үйлдвэрт гурил импортлох хүсэлтийг давуулан олгосон нь тэдний үйлдвэрийг салбарын яамнаас нь тусгайлан дэмжсэний илрэл аж. Тодруулбал, “Өгөөж” компанид 1400 тонн, “Талх чихэр” компанид 1440 тонн гурил импортлох зөвшөөрөл олгожээ. Харин “Алейка импекс”, “Өег” гэсэн дамжуулан худалдагч хоёр компанид импортоор оруулж ирэх нийт гурилын 34 хувийг буюу тус бүр 7000 тонн гурил оруулж ирэхийг салбарын яам зөвшөөрсөн байна. “Өег” компани дотоодын хүнсний хэрэгцээг хангадаг 40 жижиг үйлдвэрт, “Алейка импекс” компани 20 орчим үйлдвэрт импортын гурилаа нийлүүлдэг гэж Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас тайлбарлалаа. Энэ онд 40.3 мянган тонн улаан буудай гурил импортлохоос 28.5 мянга нь дээд, 10.5 мянга нь нэгдүгээр, 1000 тонн нь хоёрдугаар гурил, 300 тонн нь меслин буюу холимог гурил байхаар заажээ.

Д.УУДАМ


 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-09 43.242.243.69

Хөөе Монгол буудайгаар хийсэн олон зуун тонн гурил байна. Дорнодын 1 дүгээр гурил гаднаас оруулж ирж байгаа эдгээр гурлын дээдийн дээдтэй нь тэнцэнэ. Увсын гурил алдартай. Хөгийн бодлого явуулж байна. Үхсэн тэнэгүүдтэй улс мөхөг.

Зочин 2016-01-09 104.238.194.210

uls toriinhon ene kvot ene terd oroltsohoo bolih heregtei. zah zeeliig orsoldoonii zarchmaar ni yvuulj ulsiinhaa hogjliig uragshluulah heregtri shuu

uls tor medeelliin heregsel 2niileh hereggui 2016-01-09 104.238.194.210

ter aleisk oeg 2t yahara ihiig ogdog ym bee. ymar ch hereggui. luivarchid shte ter 2 chn. ter 2 chn neg ni Bayartsogtiinh nuguuh ni Enkhsaikhaniih shtee. 2luivarchin lobbydood avchij l dee. say neg heseg sonin tb site.r baahan medee garsnii esreg shal hudlaa medegdel hiihee boli oo ta nar.huhai luivarchid. tanai site ch bas tedniitee niileed arf tumendee buruu medee tolgoig n ugasan ym hiihee bolioche. hevlel medeelliin heregsel n uls toriinhonteigee niileheer ene uls chn yaj hogjih ym bee

Зочин 2016-01-09 103.57.94.243

2 avraga ch yaahav hediineesee iim hemjeenii kwot avdag, shin e kwot deer shine companiud orj irseniig ni yaahav baga zereg unelj boloh shiidver boljee burmaa said, oor ch sain yum duulgasangui odiig hurlee dee

зочин 2016-01-09 49.0.204.238

буудай импортлож хэдэн гурлын үйлдвэрээ ажилтай байлгаж болдоггүй юм байхдаа. монгол дураараа дургигч анархист засагтай болжээ. анархист төр тогтсон үед улс орны тусгаар тогтнол алдагддаж ард түмэн дааж давашгүй өр зовлонд дарагддаг түүхтэй юм гэсэн

Гэндэн 2016-01-09 202.21.106.128

Ер нь ХХААЯ ажлыг маш муу з/б-наас өнөөдөр 40 гаруй мянган тн гурил гаднаас авах болж байна.Энэ өвөл цас ихтэй байх нь. Ирэх жил хангалттай ургац авахын тулд одооноос л ажлаа эхлэх хэрэгтэй гэдгийг ХХААЯ-ныхан анхаармаар.2-р сараас эхлээд л цагаан сар гээд давхих биш талбайд цас тогтоох ажлыг газар тариалангийн компаниудад з/б-лж болно.Цас тогтоогчийг /далпууг/ а/а-д өөрсдөө хийж болно шүүдээ. Тэгвэл хавар тариалалтыг чийгтэй хөрсөнд хийж болно. Одооноос техникээ засварлаж бэлтгэх, үр бордоогоо базааж бэлтгэх г.м ажлууд байна шүү. Унтаж байгаад хавар 4-5 саруудад сэрсэн юм шиг бужигнавал 2016 оны намар ирнэ гэдгийг эрх биш мэдэж байгаа биз ээ.

Дорж 2016-01-09 203.91.115.35

ӨЧИГДӨР БИЧСЭНИЙГ ЗАЛРУУЛЖ БИЧСЭН БАЙНА . САЙН БАЙНА. 78 аж ахуй нэгж 40300 тонн гурил экспортолно Өчигдөр 9 цаг 55 минут 2016-01-08 Энэ онд 40300 тонн улаан буудайн гурил импортлохоос 28.500 тонн дээд, 10500 тонн нэгдүгээр, 1000 тонн хоёрдугаар гурилынх, меслин буюу холимог гурил нь 300 тонн байх квот тогтоожээ. ХХААЯ-нд улаанбуудайн гурил импортлох хүсэлтэй 78 аж ахуй нэгж хүсэлт ирүүлсэн. Үүнээс аж ахуй нэгжүүдийн хүчин чадал, үйлчилгээний хүртээмжийг харгалзан үзэж 65 компанид гурил импортлох зөвшөөрөл олгосон байна. Өмнөх онуудад 10 гаруй аж ахуй нэгжүүдэд зөвшөөрөл олгодог байсан бол энэ жил 65 компанид гурил импортлох зөвшөөрөл олгосон юм. Т.НОМИН