Фото: Medyan Dairieh / Zumapress / Global Look
“Исламын улс" бүлгийн нэг дайчин Сирийн Ракка хотод эхийгээ цаазалсан тухай баасан гаригт Сири дэх хүний эрхийн Ажиглах зөвлөлийн сайтад өгүүлсэн байлаа.
Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн бичсэнээр, 40 настай эмэгтэй өөрийн 20 настай хүүгээ “ИУ бүлэглэлээс гарч Раккагаас зутахыг ятгасан байв. Залуу энэ тухай бүлгийн дарга нартаа хэлсний дараа уг эмэгтэйг баривчилжээ.
Дараа нь хүү олны нүдэн дээр шуудангийн өмнөх талбайд эхийгээ цаазалсан гэнэ. Ээж нь шууданд ажилладаг байжээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард исламын дайчид байлдахаас татгалзсан 16 настай хүүг Иракийн Рамади хотод цаазалсан юм. Өмнө мэдээлснээр дайчид 2014 онд Мосул хотын 837 эмэгтэйг цаазаар хөнөөсөн байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР