Зудад нэрвэгдсэн малчдад 300 сая төгрөг олгоно

Хуучирсан мэдээ: 2016.01.09-нд нийтлэгдсэн

Зудад нэрвэгдсэн малчдад 300 сая төгрөг олгоно

Улсын онцгой комисс өнгөрсөн Даваа гаригт хуралдаж, 16 аймгийн 50 суманд өвөлжилт хүндэрснийг онцолсон. Улмаар зудтай байгаа аймгуудад улсын төсвөөс тодорхой хэмжээний тусламж үзүүлэхээс гадна Улаан загалмайн нийгэмлэгээс зудын голомтод байгаа малчдад бэлэн мөнгөнөөс гадна хувцас, хүнс тэжээл олгохоор болсон юм. Тодруулбал олон улсын Улаан загалмайн хорооноос эхний ээлжинд 300 сая төгрөгийн тусламжийг зудад өртсөн, өндөр эрсдэлтэй өрхүүдэд олгохоор шийдвэрлэжээ. Мөн Английн улаан загалмай нийгэмлэг 140 орчим сая төгрөгийн тусламжийг зургаан аймагт үзүүлэхээ мэдэгдсэн байна. Дээрх тусламжуудыг нэгтгэвэл Улаан загалмайн нийгэмлэгээс 18 аймгийн 1600 өрхөд туслах юм. Ингэхдээ 400 орчим өрхөд нь бэлэн мөнгө, үлдсэн 1200 орчим өрхөд гэр, дулаалга, туурга гэх мэт шаардагдах эд материалыг нь өгөх аж. Мөнгө тараахдаа тухайн өрхийн нэг хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгийг ХААН банкаар дамжуулан олгох юм байна.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж