‘AOA’ хамтлагийн дээрэлхүү ахлагч хамтлагаасаа гарчээ | News.MN

‘AOA’ хамтлагийн дээрэлхүү ахлагч хамтлагаасаа гарчээ

‘AOA’ хамтлагийн дээрэлхүү ахлагч хамтлагаасаа гарчээ

‘AOA’ хамтлагийн дээрэлхүү ахлагч хамтлагаасаа гарчээ

Өмнөд Солонгосын “AOA” охидын хамтлагийн ахлагч Жимин хуучин гишүүн Минаг дээрэлхэж, дарамталсан хэргээс болж хамтлагаасаа гарчээ. Реппер Жиминийг хамтлагаасаа гарсныг түүний харъяалагддаг “FNC” энтертайнмент мэдээлж, олон нийтээс уучлал хүссэн мэдэгдэл гаргажээ. Түүнчлэн хамтлагийн гишүүд нэгнээ дээрэлхэж, дарамталсан хэргийн хариуцлагыг “FNC” энтертайнмент хүлээхээ мэдэгдсэн байна.

Хохирогч Мина нь 2019 оны тавдугаар сард хамтлагаас гарч, жүжигчний карьер эхлүүлсэн юм. Тэрбээр долдугаар сарын 3-нд өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан хамтлагийн ахлагч Жимин өөрийг нь амиа хорлох оролдлого хийх хүртэл хэрхэн дарамталж, дээрэлхдэг байсныг нийтэд дэлгэсэн юм. Тэрбээр хамтлагт 10 жил болохдоо үргэлж Жиминд дарамтлуулдаг байсан гэжээ. Гэтэл  хамтлагийн ахлагч Жимин түүний мэдэгдлийг худал хэмээн мэдэгдэж үгүйсгэсэн байна. Үүний хариуд Мина бугуйгаа зүссэн олон удаагийн соривоо харуулжээ.

Найман гишүүнтэй “AOA” охидын хамтлаг нь 2012 онд дебют хийснээсээ хойш секси дүр төрхөөрөө олны анхаарлыг татдаг байв. Гэхдээ олон гишүүн нь гарснаар хамтлаг нь ердөө дөрвөн гишүүнтэй үлджээ.

Эх сурвалж: The Korea Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-06 43.242.243.175

Ямар зорилгоор иймэрхуу юмыг мэдээлэл нэрээр сурталчлаад байдаг юм бол доо, хуухэд залууст ямар сэдэл теруулэх гээд байгаа, ямар зорилготойг нь шалгадаг хянадаг газар байдаг л байх даа

Avatar

Зочин 2020-07-06 64.119.25.102

солонгос орон даяар Bullying хүчирхийлэлд өртсөн хүмүүс эрхээ хамгаалж дуугарах болсон Монголд ялгаагүй дорой нэгийгээ дээрэлхэх Bullying далд хүчирхийлэл байсаар байна Амиа хорлолт архидалт энэ бүхэн Bullying хүчирхийлэлийн үр дүн юм .

Avatar

Зочин 2020-07-06 117.111.10.189

Со монгол 2 тэмээ ямаа 2 шиг тэс өөр шүү хүмүүсийнх нь төрөлхийн зан араншин ч тэр хандлага ч тэр тэнгэр газар шиг өөр шүү авах юмыг нь авч хаях юмыг нь хаях хэрэгтэй монголчууд тмйм аймаар атаа жөтөандөө арай баригдчихаагүй байгаа бид тайван хандлагатай тэд адгуугийн адгуу зантай

Avatar

Зочин 2020-07-06 64.119.25.102

солонгос орон даяар Bullying хүчирхийлэлд өртсөн хүмүүс эрхээ хамгаалж дуугарах болсон Монголд ялгаагүй дорой нэгийгээ дээрэлхэх Bullying далд хүчирхийлэл байсаар байна Амиа хорлолт архидалт энэ бүхэн Bullying хүчирхийлэлийн үр дүн юм ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж