‘AOA’ хамтлагийн дээрэлхүү ахлагч хамтлагаасаа гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.06-нд нийтлэгдсэн

‘AOA’ хамтлагийн дээрэлхүү ахлагч хамтлагаасаа гарчээ

‘AOA’ хамтлагийн дээрэлхүү ахлагч хамтлагаасаа гарчээ

Өмнөд Солонгосын “AOA” охидын хамтлагийн ахлагч Жимин хуучин гишүүн Минаг дээрэлхэж, дарамталсан хэргээс болж хамтлагаасаа гарчээ. Реппер Жиминийг хамтлагаасаа гарсныг түүний харъяалагддаг “FNC” энтертайнмент мэдээлж, олон нийтээс уучлал хүссэн мэдэгдэл гаргажээ. Түүнчлэн хамтлагийн гишүүд нэгнээ дээрэлхэж, дарамталсан хэргийн хариуцлагыг “FNC” энтертайнмент хүлээхээ мэдэгдсэн байна.

Хохирогч Мина нь 2019 оны тавдугаар сард хамтлагаас гарч, жүжигчний карьер эхлүүлсэн юм. Тэрбээр долдугаар сарын 3-нд өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан хамтлагийн ахлагч Жимин өөрийг нь амиа хорлох оролдлого хийх хүртэл хэрхэн дарамталж, дээрэлхдэг байсныг нийтэд дэлгэсэн юм. Тэрбээр хамтлагт 10 жил болохдоо үргэлж Жиминд дарамтлуулдаг байсан гэжээ. Гэтэл  хамтлагийн ахлагч Жимин түүний мэдэгдлийг худал хэмээн мэдэгдэж үгүйсгэсэн байна. Үүний хариуд Мина бугуйгаа зүссэн олон удаагийн соривоо харуулжээ.

Найман гишүүнтэй “AOA” охидын хамтлаг нь 2012 онд дебют хийснээсээ хойш секси дүр төрхөөрөө олны анхаарлыг татдаг байв. Гэхдээ олон гишүүн нь гарснаар хамтлаг нь ердөө дөрвөн гишүүнтэй үлджээ.

Эх сурвалж: The Korea Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж