Өнөөдөр хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон “Social Networks” буюу “Нийгмийн Сүлжээ” нь бизнес эрхлэгчдэд зардал багатайгаар өөрсдийн зорилтот хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар мэдээллийг хүргэх, байгууллагынхаа брэндийн нэр хүнд болон борлуулалтыг өсгөхөд хамгийн тохиромжтой маркетингийн суваг аль хэдийн болсон байна.
Хүмүүсийн өргөнөөр ашигладаг Facebook, Instagram болон Twitter гэх мэт нийгмийн медиа платформууд нь өөрийн тус тусын онцлог шинж чанарууд болон сурталчилгааны цахим хэрэгслүүдтэй бөгөөд байгууллагууд нь өөрийн зорилгот нийцүүлэн эдгээр платформуудыг хольсон хэлбэрээр болон дангаар маш хялбараар ашиглаж зорилтот хэрэглэгчээ онилсон маркетинг, сурталчилгааны компанит ажлыг гүйцэтгэх боломжтой байдаг.
Twitter сувгийн хувьд олон нийтийн цахим сүлжээ болон цахим мэдээллийн сувгийг хослуулж өөрийн хэрэглэгчдэдээ 240 тэмдэгтэд багтсан товч бөгөөд тодорхой мессежийг цаг алдалгүй тогтмол хүргэх, өгөх боломжийг олгодог. Oberlo.com-с нийтэлсэн тайланд одоогийн байдлаар 330 сая гаруй хэрэглэгчид Twitter-ийг идэвхтэй ашиглаж байна. Харин Монгол улсад 18-49 насны 52,000 гаруй жиргээчид байгааг гэж datareportal.com сайтын 2019 оны тайланд дурджээ.
Компаниуд Twitter сувгийг зорилтот хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ мэдээллийг өгөх, танилцуулах болон борлуулалт, брэндээ өсгөх, ажлын зар түгээх гэх мэт маш өргөн хүрээнд өөрийн маркетинг, борлуулалтын үйл ажиллагаандаа ашиглаж байна. Та ч мөн Twitter сурталчилгааг ашиглан борлуулалт болон нэр хүндээ өсгөх боломжтой. Энэхүү сурталчилгааны сувгийг ашиглахдаа та доорх аргыг ашиглан, хамгийн хялбараар төлбөртэй сурталчилгаагаа эхлүүлэхийг зөвлөж байна.
- Та төлбөрийн картаа өөрийн хаягтайгаа холбох шаардлагатай.
- Доорх зурагт харуулсны дагуу Twitter Ads цонх дээр дарснаар Таны төлбөрийн картын мэдээллээ оруулах цонх гарч ирнэ.
Таны төлбөрийн карт олон улсад гүйлгээ хийх эрхтэй (VISA) карт байх шаардлагатай бөгөөд харилцагч банкныхаа олон улсын гүйлгээ хийх чадвар, туршлагаас гадна төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын стандартыг хангасан эсэхийг нягталж үзээрэй.
- Картынхаа мэдээллийг үнэн зөв оруулан, картаа бүртгүүлснийхээ дараа сурталчлах шаардлагатай Tweet дээрээ дарж, “View Tweet Activity” сонголтыг сонгоно.
- Дараагийн алхам нь гарч ирэх цонхны доор байрлах “Promote your Tweet” товчийг дарах шаардлагатай.
- Ингэснээр доор харагдах сүүлийн хүсэлт идэвхжих бөгөөд товчхондоо Та сурталчилгаанд зарцуулах зардал болон үргэлжлэх хугацааг зааж, “Confirm” товчийг дарснаар сурталчилгаа тань идэвхжихэд бэлэн боллоо гэсэн үг.
Facebook-тэй адил Twitter-т өөрсдийн төлбөртэй сурталчилгааны дотоод журамтай бөгөөд энэ нь таны илгээсэн төлбөртэй сурталчилгааг https://business.twitter.com/en/help/ads-policies.html холбоос дээрх шалгуурыг хангаж буй эсэхийг шалгасны үндсэн дээр эхлүүлдэг бөгөөд уг журамтай нийцэхгүй гэж үзвэл зөвшөөрдөггүй. Twitter сувгийг сурталчилгааны харьцангуй “чанга” дүрэм, журамтай гэж хэлж болно.
Бизнесээ сошиалаар сурталчлахаар шийдсэн бол зөвхөн сошиал сурталчилгаандаа зориулсан тусдаа карт нээх нь оновчтой ба ингэснээр зардал болон үр дүнгээ хянахад амар байх болно. Мөн зарим сошиал сувгуудын төлбөрт сурталчилгаа нь Таны данс буюу картын үлдэгдэл хүрэлцэхгүй байсан ч хасах төлөвт шилжүүлэн, сурталчилгааг үргэлжлүүлсээр байх тохиолдол байдаг. Ингэснээр төлөвлөөгүй зардал үүсгэх магадлалтай байдаг. Иймээс картын сонголтдоо онцгой анхаараарай.
Таны бизнесийн нэр хүнд, ашиг орлоготой шууд холбогдох сошиал сурталчилгаандаа Монголын хамгийн өргөн гадаад харилцаа, мэдээллийн аюулгүй байдлын стандартыг бүрэн хангасан ХХБ-ны олон улсын картыг ашиглахыг зөвлөж байна.
Картын тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор орон танилцах боломжтой: https://www.tdbm.mn/mn/2/c?m2&mc=92