Өвөрмонголын Баяннуур хотын нэгэн малчнаас тарваган тахал илэрсэн болохыг орон нутгийн болон дэлхийн хэвлэлүүд ням гаригт /2020.07.06/ мэдээллээ. Өвчтөн Урадын дундад хошууны эмнэлэгт байгаа ба тус хотод гуравдугаар зэргийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна.
Энэхүү өвчин нь хүнээс хүнд халддаг тул хувийн хамгаалалтаа сайжруулах, зэрлэг ан амьтны махыг хүнсэндээ хэрэглэхгүй байх, өвчтэй, эсвэл үхсэн тарвага болон бусад амьтад олдвол даруй эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэхийг орон нутгийн иргэдэд анхааруулжээ. Мөн тухайн өвчтөн нь тарваган тахлын голомттой бүс нутагт байсан нь асуумжаар тогтоогдсон бөгөөд өвчтөний биеийн байдал хэвийн байгаа аж.
Дэлхий даяар жил бүр мянга орчим тохиолддог “Хар тахал”, “Хар үхэл” гэгддэг энэ өвчин нь мэрэгч амьтнаас хүнд халддаг бөгөөд 14 дүгээр зуунд Европ тивд дэгдэж, 50 сая хүний амийг авч одож байжээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ