Япон улсын өмнөд хэсгийн нутгаар аадар бороо орсны улмаас Ням гаригт (2020.7.5) үер болж их хэмжээний хохирол, эвдрэл сүйрэл дагуулжээ. Үерийн гамшигт амь үрэгдэж, сураггүй болсон хүний тоо өнөөдөр 34-т хүрч, олон зуун хүн гарах гарцгүй хашигджээ. Үерт Кума тосгоны асрамжийн газрын ахмадууд амь үргэдсэн байна.
Түүнчлэн гүнзгий үерийн ус, хөрсний нуралтын гамшиг үргэлжилж байна. Японы аврах албанаас Кумамото бүс нутагт завь, нисдэг тэргээр хүмүүсийг аврахаар ажиллаж байна. Мөн батлан хамгаалахын цэргүүд, эргийн хамгаалагч, гал хамгаалах албаныхан аврах ажиллагаанд нэгдэн 40 мянга гаруй хүн ажиллаж байна. Кума гол үерлэж, өргөн газрыг усанд автуулсан ба үерийн усны хэмжээ автомашиныг давжээ. Өнгөрсөн хоёр өдрийн турш 200 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар аваачжээ.
Үерийн гамшгийн улмаас цахилгаан, харилцаа холбоо тасарснаас аврах ажиллагаа удаашралтай байгаа аж. Кумамото бүс нутагт 6000 орчим өрх гэрэл цахилгаангүй болжээ.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ